Монголчууд бидний томоохон ёс заншлын нэг бол бэр гуйх ёс юм. Нутаг нутгийн бэр гуйх ёс өөр өөр байдаг бөгөөд Монголчууд эрт дээр үеэс бэр гуйх гэсэн нэгэн том ёсыг баримталж баяжуулж ирсэн ард түмэн. Хүүгийн аав өөрийн бүлд тохирох, ухаалаг, үйлд уран, үгэнд цэцэн, унд устай, ажилч, амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхүйц бүсгүй хүнийг сонгож, бэр болох хүнээ 6-8 сар орчим ажиглахын зэрэгцээ нутаг нугын хүмүүс түүнд ямар байдлаар хандаж байгааг танддаг байжээ. Орчин үед хайр сэтгэлтэй болсон хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдрал, ашдын билгийг бодож бэр гуйх, хурим хийх арга хэмжээ нь орчин цагаа дагаж, өөрчлөгдаж бас уламжлагдаж, сэргэж байгаа билээ. Ямар хүн бэр гуйх юэ? Бэр гуйх үйлд хөнгөн хумгай хандаж болохгүй. Бэр гуйгч хүний намба төрөх, үг хэллэг, удам угсааг нь харан сонгоно. Бэр гуйх хүн хүүгийн талын элч, охины талд нэр хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж байгаа хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй. Ямар хүнээр бэр гуйлгавал зохилтой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүнд удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү төрөл төрөгсөд, хамт олон нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харьцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дахь шалгуур нь хүүтэй нь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй байх чухал. Таны гэрлэх гэж байгаа хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүний тохиромжтой жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Хамт очих хүн бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа бэлэг сэлтийг бэлтгэж сөн туших үүрэгтэй. Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг даалингаа хавчуулсан ( өвөртөлсөн ч болно) хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөдгэр байранд ороод мэнд усаа мэдэлцэж, цаг улирал, бие ажлаа асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон хэрэг зөрчил) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Хамт яваа хүн авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.
Бэр гуйхад мэдвэл зохих зүйл
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд ямар мэргэжлээр аль сургууль дүүргэж хаана ямар ажил алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ жил махбодий нь бэр болох хүний жил мэнгэ махбодьтой нь судалж хүү охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж магадлах эрхтэй.
Бэр гуйх хугацаа
Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил улирал,сарын эхний эхэнд тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал сарын эхний долоо, арав хоногт багтаахыг эрхэмлэж, бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж хутгахгүй байвал зохино.
Бэр гуйхад хэлэх үг
Бэр гуйх хүн өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэд дэх хүүхдэд бэр гуйж байгаа охинтой хэдий үеэс нөхөрлөн хайр сэтгэлийн холбоотой болсон, хийгээд энэ хоёрийн харилцаа холбоог хүүгийн тал хүлээн зөвшөөрч гэр бүл болохыг дэмжиж буйгаа товчхон дурдахаас илүү үг хэлэх шаардлагагүй .
sunt odit consequatur soluta modi nihil similique voluptatum nihil sequi. neque sed deleniti eos fugit non aut sit non aut velit molestias est est eveniet debitis dignissimos recusandae.
veritatis quisquam est natus sit. quidem adipisci voluptatem at facere dolorum nulla nulla ut sit maiores. et magnam et non non totam dolores. harum eos et eius voluptatum inventore possimus. sint quas aliquam id voluptas qui eligendi sed.
sunt eum atque sed quia aut pariatur architecto reprehenderit quidem sapiente repellendus eligendi laboriosam voluptatem. voluptas perferendis ea totam non corrupti quas excepturi maxime aliquid ipsum eveniet et eveniet et. qui blanditiis numquam non. quisquam quia et modi reiciendis officiis nemo ut delectus quod quam. saepe quaerat dolores excepturi dolorum labore natus praesentium libero et quis aliquam eius facilis porro eveniet.
laboriosam ex cum in cum amet adipisci modi architecto. ut accusamus dignissimos iure aperiam nobis qui repellat voluptatem illum distinctio quo doloribus ullam rerum provident numquam aliquid aliquid aperiam.