Ганцаардал

Дэлхий хэмээх далайгаар хосын заяагаар аялж, хорвоогийн жам ёсоор нэг нь бүртийн үлдэх нь хүмүүн бидний төдийгүй арга билгийн ертөнц дэх амьтай бүхэнд тохиох бичигдээгүй хууль юм даа…

Сүрэнгийн  ээж Дэнсмаа жар дөхсөн сайхан эмэгтэй. Орсон гарсанд хүндтэй мэндтэй, хоол цайгаа барин дээдэлж , гадна дотно оо нэгэн үзүүрт сэтгэлээр ав адилхан анхаарч, хэдэн хүүхдийнхээ сайн сайхныг үзэж яваа ачлалт ижий. Хань Гүнсэн нь эрхэлсэн ажилдаа сайн гэж магтуулж, шагнуулж явснаас биш гэрийн амьдралын нарийн ширийнээс хол хөндий хүн, ачааны хүндийг гэргий Дэнсмаа нь үүрэн хамтдаа дөчин жилийг туулжээ. Гүнсэн цалингаа аваад л авчраад өгчихнө, хэрхэн зарцуулж, амьдрал ахуйгаа авч явахыг гэргий мэдэх, гурван охин, хоёр хүү төрүүлэн, өсгөж өндийлгөн эрдэм боловсрол, ажил хөдөлмөртэй болгоход ижий нь л гол үүрэг гүйцэтгэсэн. Дэнсмаагийн ажилсаг, хар багаасаа төлөвшсөн хүний төлөө сэтгэл түүнийг насан туршаа амьдралд  ачааны хүндийг үүрч зүтгэн түүнийгээ хүний хань, хүүхдийн хань ямарч эмэгтэйд байх ёстой чадвар, бүсгүй хүн болж төрснийх нь үүрэг хэмээн ойлгож иржээ. Зэрвэс харахад эр нөхөр Гүнсэнд нь мөнгөний мэдэл байхгүй мэт, гэлээ ч сайхан ханийн буянаар мөнгө төгрөг хүргэж ядан тэрэндээ энэндээ… гэж хуруу хумсаа хуйхлах шаардлага амьдралд нь түүнд тохиосонгүй. Насныхаа амралтад суугаад ч мөн ялгаагүй тэтгэврийн картаа авсан өдрөө л хөгшиндөө авчраад атгуулчихсан. Хоёр биед нь элбэг дүүрэн, амьдралд нь хүрэлцээтэй сайхан байх мөнгөтэй байхаар байлаа. Гэлээ ч үхтэл үр харам юм хойно доо. Таван хүүхдийнх нь гурав нь эцэг эх хоёртоо илүүчилнэ үү гэхээс эргэж гуйгаад байхгүй ээ. Харин бага хүү Сүххуяг , хоёр дахь охин Энхээ хоёрынхоо амьдралд хоёр хөгшин нэлээдгүй санаа тавина. Өвдөх өвчин бага, үр хүүхэд том болж  дор бүрнээ бие даачихсан, ёстой нэг жаргадгийн даваан дээр Дэнсмаад хэлж ирдэггүй хийсэж хэцүү өвчин гэнэт хүрээд ирэв. Цус харван эмнэлгийн тусламж ч авч чадалгүй хорвоог жагааж орхих нь тэр. Энэ явдал Гүнсэнд , үр хүүхдэд нь ч ялгаагүй уул нурж, ус давлагаалах мэт дэндүү хүнд цохилт үзүүлсэн гэнэтийн явдал байлаа. Ахан дүүсдээ амь, түмэн олондоо нэртэй нүүртэй  ээжийнх нь ажил явдал өргөн дэлгэр болсон хэдий ч оромжиндоо ганцаар дүнхийн, дүнсийн үлдсэн аав нь дэндүү өрөвдмөөр байлаа. Аавыгаа ачлан, аль болох алган дээрээ бөмбөрүүлэн, хайр халамжаар дутаахгүйн төлөө хэдэн хүүхэд нь аль чадахаараа зүтэгсээр гурван жил өнгөрөхөд аав нь хэлэх өвчин хуучгүй ч хоол унднаас гарч үг дуугүй дүмбийсэн нөгөө л янзаараа байх нь хүүхдүүдийн сэтгэл маш ихээр зовно. Том хүү Дэнзэн нь “аав минь ер нь ганцаардаад л байна. Таарч тохирох гэрийн үйлчлэгч олж өгье. Хүнтэй хамт байвал гангар гунгар гээд нөхцөл байдал өөрчлөгдөх байх” хэмээн ухаан сийлж дүү нартайгаа ярьж зөвшилцөв. Ингээд ” Гэрт нь сууж , гэрийн үйлчлэгч хийх 45-50 орчин насны эмэгтэй холбоо барина уу” гэсэн зар гаргав.  Олон хүн дотороос тавь эргэм насны ганц бие, хүний зовлон жаргал мэдэх байрын, тэгэхдээ бүр аавынхаа нутгийн хүнийг сонгон чухам учраа хичээнгүйлэн ярив. Ингээд “танд боломжийн цалин өгнө ” хэмээн харилцан тохироод гэрт нь эмэгтэйг дагуулж очоод – Аав минь бид таны дэргэд үргэлж хамт байж чадахгүй болохоор өдөр тутмын халамж анхаарлаар дутаагаад байна. Тиймээс бид энэ эгчтэй ярж тохирлоо, аав таны нутгийн хүн юм байна. Таны хоол цайг хийж өгнө гэлээ. Ийм гэнэтийн шийдвэрт Гүнсэн гайхах ч ямар ч байсан хүний бараанд бас халамж анхаарал дор байх юм байна гэсэн шүү юм бодсон ч ил гаргаж хэлсэнгүй.  -За хүүхдүүд та нар шийдсэн юм бол … гэс гээд чимээгүй болов. Хүү нь ” ямар ч байсан аав зөвшөөрч байгаа юм шиг байна, ашгүй дээ” гэж бодон баярлав. Энэ явдлаас хойш гурван сар өнгөрөв.  Хүүхдүүдийнх нь аавынхаараа очдог тоо цөөрсөн ч хоёр хөгшинтэй өдөр бүр л утсаар ярьцгаана. Шийдвэр зөвдсөн бололтой. Аав нь сэтгэл өөдрөгөөр “Аавдаа битгий санаа зов оо хүү минь. Энэ хүн чинь нутаг нуга  нэг болоод ч тэр үү яриа хөөрөө нийлэмжтэй, халамж түшигтэй, их боломжийн хүн байна. Аав нь ганцаараа байснаас хавьгүй дээр байна аа. Та нар минь санаа зоволтгүй, дор бүрнээ ажил төрлөө сайн хий” гээд сэтгэл өөдрөг байгаа нь харваас илт. Уншигч олон минь хүүхдүүдийнх нь ухаалаг шийдвэр нүдээ олсон болохоор аавдаа тэр болгон санаа зовох юмгүй хувь хувийнхаа ажилд шамдан тэд ч бас сэтгэл хангалуун, ололт амжилттай ажиллах болжээ. Үүнээс хойш хоёр хөгшин дэм дэмэндээ хамтран  ганцаардахуйн зовлонгоос бүрэн ангижирсанаар барахгүй Гүнсэн гуай ерэн хоёр насыг зооглотол тэр сайхан эмэгтэйн хайр халамжид бөмбөрсөн ажээ…

Family and people.mn

5 Replies to “Ганцаардал”

  1. Keep up the fantastic work! Kalorifer Sobası odun, kömür, pelet gibi yakıtlarla çalışan ve ısıtma işlevi gören bir soba türüdür. Kalorifer Sobası içindeki yakıtın yanmasıyla oluşan ısıyı doğrudan çevresine yayar ve aynı zamanda suyun ısınmasını sağlar.

  2. “Ганцаардал” нийтлэл нь ганцаардлын асуудлыг онцлон авч үзсэн бөгөөд энэ нь хүн бүрийн амьдралд нөлөөлдөг. Дэлгэрэнгүй мэдээллийг Telkom University Jakarta -с үзээрэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *