Хүн болгон өөрт учирах амьдралын хүнд хэцүү, зовлон бэрхшээлийг үзэж өнгөрүүлдэг

 Авраам Линкольн 22 настайдаа ажил хэрэг нь бүтэлгүйтсэний улмаас дампуурчээ. Хорин гурван настайдаа орон  нутгийн тойрогт өрсөлдөөд ялагдав.  Хорин таван настайд нь ажил хэрэг нь бүр ч дордож санхүүгийн талаар баларч дараа жил нь хайртай амрагаа алджээ. 34 , 37  мөн 39 тэйдээ Конгрессийн сонгуульд удаа дараа өрсөлдөөд ялагдав. Сенатын сонгуульд 46 тайдаа оролцсон ч түүнийг аз ивээсэнгүй. Дараа жил нь мөн үзээд алдаж 52 настайдаа АНУ ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноор америкийн ард түмний олон үеийн гүн хүндэтгэлийг хүлээсэн ерөнхийлөгч болж дэлхийн гайхамшигт улс төрчдийн нэг хэмээн тооцогдож түүхэнд мөнхөрсөн юм. Тэрээр ядуу байхдаа ч энэхүү агуу зүйлийнхээ талаар мөрөөдөж байв. Хүн болгон л  өөр өөрсдийн амьдралдаа хүнд хэцүү төвөгтэй зовлон бэрхшээлийг туулаад л гарах ёстой. Баян хүнд баян хүний , ядуу хүнд ядуу хүний л бэрхшээл тохиолддог. Тэгвэл еврей хүн, юу юунаас илүү бүх зүйл өөрийнх нь эсрэг байвч , эцсээ хүртэл тэмцээд, чи түүнийг ялахгүй ч байж мэднэ. Тэгвэл өөрөөсөө гарах бүхнийг зориулан эцсээ хүртэл дахин тэмц гэдэг ажээ. Тэдний амьдралын төлөөх зовлонг сөрөн  тэмцэж байсан  тухай олон жишээ байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкт  Еврейчүүдийг гадуурхах үзэл гаарч байсан цаг үе байж. Хичнээн хичээгээд ч Англи хэл огт мэдэхгүй цагаач еврейчүүдэд ажилд ороход туйлын хүнд байсан цаг. Бүх л боломжууд тэдний эсрэг байдаг байсан тэр их зовлон зүдгүүр дундуур олон Еврейчүүд хөлөө олон оршин тогтнож, үр хүүхдүүдээ Америк иргэн болж өсгөхөөс гадна боловсролд нь туйлын их анхаарсан байна. Нэгэн баян Еврей аавынхаа тухай ” Миний эцэг хүүхдийнхээ боловсролын төлөө чихээ тайрч, бөөрөө сугалахаас ч буцахгүй нэгэн байсан. Тэр бидний төлөө юу ч хийж чадах тийм л сайн аав байжээ ” гэж дурсан ярьсан байдаг. Тиймээс хүнд  зовлон бэрхшээл тохиолдлоо ч гэсэн тэр маань цаг үеийн л байдаг шүү дээ. Өнөөдөр зовж байгаа ч гэсэн энэ бүхэн чинь бусадтай харьцуулахад юу ч биш юм билүү . Иймэрхүү хүнд хэцүү үедээ амьдралыг нэлд нь хараар будаж , сүүдэртэй л газрыг нь олж харан гуньж гутарах үе хүн болгонд тохиолддог. Гэвч хүн зовлон даадаг гэж ярьдгаар бэрхшээл дарамтаа даван туулдаг ч гутранги зовлонт байдал чинь чамд саад болж урт удаан хугацааны юм шиг болгож уртасгадаг. Магадгүй дараачийн шанланг үүсгэх шалтгаан болдог. Мөн хонх нь дуугарахаар дамар нь таг гэдгийн үлгэр ч бий шүү. Хүн өдрийн хорин дөрвөн цагийн хэдэд нь амьдардаг вэ гэж бодохоор дөнгөж арван зургаан цаг юм. Энэ нь ажил ч хичээнгүй хүмүүс шүү. Хэдий чинээ хүнд бэрхшээлийг даван туулж чадсан байна тэр хүний цаашдын амьдрал утга учраар дүүрэн, өөдрөг, зам зуур тохиолдох бэрхшээлүүд юу ч биш мэт санагдаж түүнийг үл ажран туулж явдаг. Зарим хүмүүс ямар нэгэн байдлаар үхэх шахаад эргэж ирдэг.Тухайлбал ажил нь хүндрэх тохиолдолд , хүйтэн нөхцөл зэргээс шантаран амьдралын аливаа бэрхшээлийг даваж чадалгүй арчаагаа алдан байхад зарим нь  хөнгөнөөр даван туулдаг.  Хүн хүнд хэцүү цаг үед сэтгэлийн хатыг өөртөө бий болгон шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч хүнийг зовлон тойрдоггүй бөгөөд түүнийг хүнд хөнгөн алинаар нь бодохоос чинь их юм шалтгаална. Үүнээс үзэхэд амьдралын туршлагаар өөрт бий болсон бодол, өөрт тохиолдсон бэрхшээл, гашуун туршлага энэ бүхнийг гай зовлонг даван туулах хүчтэй хэрэгсэл болгож болдог байна.

Familyandpeople.mn

3 Replies to “Хүн болгон өөрт учирах амьдралын хүнд хэцүү, зовлон бэрхшээлийг үзэж өнгөрүүлдэг”

  1. Corrugated Metal Pipes in Iraq: At Elite Pipe Factory in Iraq, we also specialize in the production of Corrugated Metal Pipes, which are designed for strength and resilience in heavy-duty applications. Our corrugated metal pipes are constructed to handle high loads and resist environmental stresses, making them suitable for use in stormwater management, road construction, and culverts. With our commitment to quality and innovation, Elite Pipe Factory ensures that these pipes provide exceptional performance and durability. As one of the leading and most trusted factories in Iraq, we pride ourselves on offering products that exceed expectations. Learn more about our Corrugated Metal Pipes on our website elitepipeiraq.com.

  2. Keep up the fantastic work! Kalorifer Sobası odun, kömür, pelet gibi yakıtlarla çalışan ve ısıtma işlevi gören bir soba türüdür. Kalorifer Sobası içindeki yakıtın yanmasıyla oluşan ısıyı doğrudan çevresine yayar ve aynı zamanda suyun ısınmasını sağlar.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *