Family and people.mn
Эцэг эхчүүд та хүүхдээ аль аль нь сэтгэл зүйгээр нь л сайн бэлтгэ. Ялангуяа анхлан сургуульд сурч байгаа хүүхдэд анхаарах ёстой зүйлүүд байгааг, бага ангийн багшийн зөвлөмж хүргье.
Эцэг, эхчүүл бид чинь хүүхдээ юун түрүүнд өндөр үнтэй ч хамаагүй сургуульд хамгаа шавхан сургахаасаа түрүүнд зөв хүмүүжил суулгаж чадахуйц сургууль олж сургах нь чухал билээ. Түүнчлэн эрдэм ном эхлэн сурч байгаа хүүхдүүдэд ахмад үеээ зөв хүндлэх, хүмүүстэй эелдэг харьцаж сурахыг дан ганц багш гэлтгүй эцэг, эх ойрын асран хамгаалагч нар нь үргэлж зааж сургах нь маш чухал болоод байна.Түүнээс гадна нэгдүгээр ангид сурч байгаа хүүхдэд харааны ой тогтоох ажил хийлгэ. Тэд хүний хийж байгаа үйлдлийг юуг ч байсан тогтоодог. Дүрс хэлбэр, өнгө гээд бүхнийг тогтоолго. Байшин, гэр, шатар, өндөр, нам, өргөн ,нарийн гээд ямар хэлбэртэй зэрэг харааны ойтой нь сайн ажиллах хэрэгтэй. Хэлбэр дүрс нүдэлчихсэн хүүхэд үсэг сайн нүдэлдэг. Мөн хэлний ээдрээг нь гаргах зүйр цэцэн үг,хэлц үг,түргэн хэлллэг, дайралцаа үг энэ бүгдийг зөвхөн багшид даатгах бус эцэг ,эхчүүд сайн давтуулж сургах нь хойшдын сурах явцад нь чухал. Хэл нь зүгширсэн хүүхэд ном уншихад ч амархан болдог. Хүүхдийн сонсголыг бас сайн хөгжүүлэх хэрэгтэй. Байгальд байгаа амьтадын дууг ялгаж сургах, янз бүрийн том жижиг авто машиний чимээг сонсгож таниулан ойлгуулахад хүүхдэд маш эерэгээр нөлөөлнө.Мөн хичээл давтуулахад урьдчилсан бэлтгэл сайн хангахгүйгэр хүүхдэд хичээл заагаад байхаар тэдэнд хүнд тусна. Аль болох хөнгөнөөс хүнд рүү аажимаар заах хэрэгтэй. Тэр бяцхан нөхдийн өмнө олон жил сургуульд сууж суухаас нь өмнө залхаах юм бол цаашдаа тэдний сурлагад нөлөөлнө. Угтаа хүүхэд нэг их албадлагагүйгээр эрдэм номоо сайн сурдаг. Амьдрал дээр зарим эцэг ,эхчүүл ширээний ард суулгаад хүчилээд байдаг шүү. харин ширээний ард суулгаад хичээлээ хий гээд хүчилсэн үйлдэл хийвэл хүүхэд сурахгүй шүү. Урьдтал бэлтгэл сайн хийгээгүй хүүхэд бүхий л хичээлдээ тааруухан сурах гээд байдаг.