Хүүхдээ хүмүүжүүлэхэд хэд хичнээн цаг хугацааг зарцуулбал зохих вэ?

Өнөө цагийн эцэг эх төрөл төрөгсдийн чөлөөт цаг гэвэл тийм ч их биш байдаг нь мэдээжийн хэрэг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд тийм их онцгой зүйл биш бололтой. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хүмүүжүүлэхэд цаг хугацаа онцгой үүрэгтэй биш ээ. Та хаа нэг тийш томилолтоор бүтэн долоо хоногоор ч уулзахгүй байх явдал бишгүйдээ гардаг. Хүүхдийн хүмүүжил нь зарцуулж байгаа цаг хэмжээнд биш харин томчуудаас хүүхдэд нөлөөлөх нөлөөллийн хүчин чадлаас шалтгаалдаг. Тиймээс хүүхдийн нас бүрд тохирох хүмүүжлийн ерөнхий зарчим гэж байдаг бөгөөд тэр нь хоёр настайд ч арван зургаан настайд нь ч гэсэн адилхан үйлчилдэг болохыг байнга санаж явах хэрэгтэй. Хүмүүжил гэдэг бол тасралтгй үргэлжлэх процесс бөгөөд насанд хүрэгчдийг ч хүмүүжүүлэх арга барилаар хязгаарлахгүй байхыг сургадаг. Хэрэв хүүхэд чинь хоолоо идэхгүй тохиолдол  “Хэн нэгэн хоолыг чинь идчихнэ” гэх буюу томоотой суугах гэж айлгах ,хүудал хэлбэл загнаж зандрах зэрэг янз бүрийн аргыг хэрэглэж өөрийнхөө зорилгыг биелүүлэх гэж эрмэлздэг явдал байдаг. Ийм байдал нь хүүхдэд айх, үзэн ядах, уурлаж уцаарлах сэтгэлийг төрүүлэх бөгөөд эцэг эхчүүд  ийм болих муу аргааар ялалт хийх нь сурган хүмүүжүүлэх аргын ялагдал болох юм. Та хүүхдийнхээ хийсэн үйлдлийг тухай бүрд нь судалж, учир шалтгааны буруу зөвийг нь сайвтар тунгааж бодох, хийсэн  үйлдэлд нь хянан үзэж дүгнэх зэргээр бөөн ажил болж цаг гарздаж байснаас хатуу , нарийн чанд дэглэм тогтоогоод түүнээ мөрдөхийг шаардаж байсан нь дээр гэж үзэх эцэг эхчүүд ч бадаг. Уншигч танд  хэлэхэд  хүүхэдтэйгээ ямагт ойр дотно нягт холбоотой байхаас гадна гар утасаар нь байнга биш юмаа гэхэд юу хийж байгаа болоод юу хийх гэж байгааг нь ярилцаж байх хэрэгтэй. Хэрэв ийм нягт ойр дотно холбоогүй бол хүүхдийг хүмүүжүүлэх гэсэн таны чармайлт тодорхой үр дүнд хүрч чадахгүй болно. Та бүхэн хүүхэдтэйгээ ойр дотно холбоотой байна гэдэг бол харилцан итгэлцэх, ойлголцох, санаа бодлоо солилцож , хүүхдийнхээ санал хүсэлтийг сонсох зэргээр хүүхдийн тогтворгүй, нарийн төвөгтэй дотоод асуудалд нь нэвтрэн орж улмаар хүүхдийнхээ цаашдын замд нь  зөв чиглүүлж өгөх явдал юм. Мөн юу юунаас илүү хамгийн энгийн боловч  хүүхдийнхээ сэтгэл зүйн мэдлэг болон сонирхож байгаа зүйлд оновчтой зөвлөмж өгч чадахуйц мэдлэгтэй байх явдал хэрэгтэй шүү томчуудаа. Эцэг эхчүүдээ үр хүүхдүүддээ ямагт анхааралтай хандаж , тэдний асуусан, лавласан зүйлд нь мэргэн зөвлөж, тэдний сонирхож оролдож байгаа сайн , дэвшилттэй зүйлд нь биечлэн орж тусалж зааж зааварлаж байвал хүүхдүүд чинь улам ойр дотно болно. Түүнчилэн хүүхдийн оролдож байгаа буруу зүйлийг тайлбарлан ойлгуулахдаа учир зүггүй ширүүн зэмлэхийн хэрэггүй юм. Түүнд уян хатан хандаж уг зүйлийн буруутай болох учир шалтгаан түүнээс гарч болох хор холбогдлыг нь тайлбарлан ойлгуулж, хүүхдэд : би үнэхээр буруу юм хийжээ гэдгийг мэдүүлж, өөрөөр нь алдааг нь засуулах явдал  чухал юм. Тэгэхгүйгээр үзсэн харсан тохиолдол бүрдээл л ” болохгүй, боль, дахиад давтаж хэрхэвч болохгүй ” гэх мэтээр хориглох нь хүүхдэд нүднээс далдуур нууж хий гэх бодол санаанд хүргэх бөгөөд энэ нь уг хүүхдийн ирээдүйд маш аюултай болно. Ийм байдалтай болсон үед түүнээс ний нуугүй байхыг шаардах явдал хүнд болдог.

familyandpeople.mn 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *