Амаржих эхчүүдийн сэтгэл зүй ямар онцлогтой бөгөөд тэдэндтэй хэрхэн харилцах вэ.

Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин

Эмэгтэй хүн жирэмсэн байх , төрөх үед болон төрсний дараа ч дааврын олон төрлийн өөрчлөлтөд  ордогтой холбоотойгоор сэтгэл хөдлөлийн түвшин  нь огт өөр хэлбэрт шилждэг. Сэтгэл хөдлөлийн давлагаа, савалгаа үүсэж, тогтворгүйтнэ  гэсэн үг. Тиймээс тэдэнтэй илүү сайхан харилцаж, сайн халамжлах хэрэгтэй. Тэд илүү их хайрлагдахыг хүснэ. Амархан гомдож , гунин, эсвэл хэт баярлах нь ч бий.  Жирэмсэн, төрөх үед маш эмзэг , мэдрэмтгий болно. Зарим тохиолдолд паник аттакт орох нь ч бий. Паник аттакт гэдэг нь сэтгэл түгшлийн хүнд  зэрэг. Ийм түвшинд хүрэхээрээ хүмүүс маш их түгшиж , сандарна. Бүр хөшлөөр ч илэрч болно. Хөшил гэдэг нь хөдөлгөөнгүй болох, эсвэл түгшүүр төрснөөс улбаалан хүний ухамсар ажиллахаа болих юм.  Төрөх үйл явц тухайн хүнд айдас төрүүлэх нь мэдээж. Өвдөлтөөс болж сэтгэл зүйн дарамтад орж стресс үүснэ. Стрессийн түвшин хамгийн дээд цэгтээ хүрч болно. Гэхдээ хүн бүр өөр. Бие хүний хэв шинжээс хамаараад  тухайн нөхцөл байдлыг өөр өөрөөр хүлээж авна. Давтан төрөлт үү, эсвэл хол зайтай юу, эхийн нас өндөр үү, бага уу гэдгээс ч хамааралтай. Жишээ нь, яаж төрөхөө , амьсгалын ямар дасгал хийхээ мэдэхгүй, урьд нь энэ талаарх сургалтад хамаарагдаагүй хүн олон шүү дээ. Тийм хүмүүс илүү их айдас,  түгшүүртэй байна. Амаржих эхчүүдэд зориулсан сургалт манайд ховор л доо . Бас олон эмэгтэй ийм сургалтын талаар мэддэггүй. Нэг талаас хүнд хамрагдах боломжтой, боломжгүйн асуудал ч бий. Зарим нь боломжтой байлаа ч сургалтад хамрагддаггүй. Эдгээр шалтгааны улмаас олонх эмэгтэй төрөх үедээ хэзээ ч мэдэхгүй зүйлтэйгээ тулгарч байгаа юм. Ийм нөхцөл байдалтай тулгарахаар айдас төрнө биз дээ.  Түүнчлэн хүндрэлтэй төрөх магадлалтай , хордлоготой , хөл нь хавагнадаг , артерын даралт ихэсдэг, байнга хэвтрийн дэглэм барьсан, дутуу төрж болзошгүй гэх зэрэг эрсдэл нэмэгдэх тусам эхийн сэтгэл зүй тогтворгүй , айдас , түгшүүртэй болно. Ойлгомжгүй байдал ихсэх тусам түүнийг даван туулахын тулд стрессийн дааврууд их хэмжээгээр ялгардаг. Бас дотоод хүчин зүйл , бие хүний хэв шинж нөлөөлнө. Тайван, сандруу, адгуу, эмзэг хүн үү гэдгээс хамаараад тухайн нөхцөл байдалд үндсэн мөн чанарууд нь илүү тодордог. Тухайлбал , ааштай хүн бухимдах магадлал  илүү өндөр. Тиймээс эргэн тойронд нь байгаа хүмүүс сэтгэл зүйн байдлыг нь ойлгож харилцах ёстой. Мөн сэтгэл зүйн хүнд дарамттай,  асуудалтай ,сандарсан, айдас , түгшүүртэй зэрэг олон шалтгаантай олон эхчүүдэд эмнэлгийн мэргэжилтний зүгээс дарамт учруулбал төрөх эхчүүдэд сэтгэл зүйн байдалд нь хэр зэрэг нөлөөлөх  тухайд хамгийн гол нь үр дүн. Тухайлбал , эрүүл бус хүүхэд төрвөл эрсдэл ихэснэ. Амаржих үедээ шаналгаатай , янз бүрийн  дарамттай байсан ч хүүхэд эрүүл төрсөн бол өмнөх нөхцөл байдлыг тоодоггүй. Гэхдээ амаржих эхэд сэтгэл зүйн дарамт учруулснаар ирээдүйд гарч болох нэг эрсдэл нь төрсний дараах сэтгэл гутралд өртөмхий болох юм. Хамгийн элбэг тохиолддог зүйл нь энэ. Түүнээс  биш сэтгэлийн маш хүнд гэмтэл авч , шоконд орох нь ховор. Жишээ нь гэр бүлийн асуудалтай эхчүүд маш хүнд төрдөг шүү дээ. Паник аттакт ч орж болно. Ийм үед хүүхэд бүтэх эрсдэлтэй. Тиймээс төрөх эхийн сэтгэл зүйг аль болох л тогтвортой байлгах ёстой. Сэтгэл зүйн хувьд тайван биш, түгшүүртэй, айдастай байх тусам булчин чангарна. Булчин чангарснаар хүүхэд түдэж, улмаар эрүүл бус төрөх магадлалыг нэмэгдүүлнэ. Эмч эмнэлгийн мэргэжилтэн төрөх эхийг загнах тохиолдол гарч болно. Яагаад гэвэл хэцүү үйлчлүүлэгч цөөнгүй байдаг. Тэдэнтэй тушаах өнгө аясаар харилцах нь бий.  Үйлчлүүлэгчийг  загнах , зүй бусаар харилцах зэрэгээр сэтгэл зүйн дарамт учруулахыг яг хүчирхийлэл гэхэд хэцүү . Төрөх үйл явц эхэлсэн бол хэдхэн минутын дотор л амаржих ёстой шүү дээ. Тэгэхгүй бол хүүхэд түдэж , асуудал үүснэ. Тэгэхээр хурдан төрүүлэхийн тулд, сандарсан үед загнах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүний оронд айдастай , түгшүүртэй байгаа ээжүүдэд анхнаас нь булчингаа яаж суллах , амьсгалын дасгал хэрхэн хийхийг заадаг бол олон эрсдэлээс сэргийлэх боломжтой.

“Өнөөдөр” сонин

Familyandpeople.mn    

2 Replies to “Амаржих эхчүүдийн сэтгэл зүй ямар онцлогтой бөгөөд тэдэндтэй хэрхэн харилцах вэ.”

  1. sugars, buffers and sodium chloride to assure osmotic pressure similar to those of body fluids, particularly blood does priligy work After 15 days she developed widespread multiple ecchymoses over the arms, legs, and abdomen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *