Гайхамшигт еврей ээж

Еврей ээжүүд зоог бэлтгэхийг гэр бүлийн гишүүддээ хайраа түгээх арга зам гэж үздэг. Бүхий л  жимс ногоог нүцгэн гараараа тэмтрэн муудаж хуучирсан эсэхийг нь сайтар нягтлан шалгахаас тэдний хоол бэлтгэл эхэлдэг. Еврей гал тогооноос эрүүл хүнс, амин дэмтэй ногоо, сайтар боловсруулж угаасан махыг олж үзнэ. Эндээс таны хэзээ ч олж чадахгүй зүйл бол тоос шороо. Еврей ээжийн гараас хамгийн амттай хоолыг бүү хүлээ. Харин хамгийн эрүүл хоолыг зөвхөн тэд танд хийж өгч чадна. Цэвэр цэмцгэр байдал бол Еврей эзэгтэйн нэрийн хуудас. Дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германчууд өөрийн үндэс угсаагаа худал мэдүүлж буй Еврей айлыг гэрийнх нь цэвэр цэмцгэр байдлаар нь таньж илэрүүлдэг байсан гэдэг. Еврейчүүдийн дунд нярайн эндэгдлийн учир шалтгааны судалгааг хийсэн Марио Хурт : “… Бодоод үзээч, Еврей ээжээс төрсөн хүүхдүүд илүү өндөр боловсролтой , илүү сахилга баттай, ирээдүйд илүү амжилтанд хүрдгээс гадна эрүүл мэндийн хувьд тохой илүү өсөж хүмүүжиж байна шүү дээ. Хэн ч өөрийнхөө төрсөн эхийг голох болоцоогүй л дээ. Гэвч бид өөрийн хувь заяаг сонгодог байсан сан бол асар олон хүн Еврей ээжийн хүүхэд болж төрөхийг хүсэх байсан нь гарцаагүй” хэмээжээ.  Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг хүнийг яагаад Еврейчүүд аав биш ээж гэж вэ? Үүний учир нь аавууд ажил хийгээд өдөржин гэртээ “эзэнгүй” байдаг. Хүүхдүүдийн дийлэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг хүн бол  ээж. Хамт байлаа ч аавууд үрсээ хэзээ ч эх хүн шиг ойлгож , тэдэнтэй тэдний хэлээр ярьж чаддаггүй. Аавууд үргэлж хүүхэдтэйгээ дээрээс харьцдаг. Аавууд ямагт өндөр хүлээлттэй байдаг. Тэдний хувьд хүүхэд нь үргэлж дутуу, сул дорой, ухаан муутай болж харагддаг. Тиймээс аавууд дийлэнхдээ тэвчээр алддаг. Харин ээжүүд тэс ондоо. Эхчүүд өвдгөө нугалж суугаад хүүхэдтэйгээ эн зэрэгцэж , тэдний төвшинд нь очиж, тэдний хэлээр ярилцдаг. Ээжүүдийн үр хүүхэдтэйгээ харилцах ярианаас ямагт хайр энэрэл мэдрэгдэнэ. Уншигч та бүхэн илүү ихийг “Цойлогсод” номноос уншаарай

Familyandpeople.mn  

3 Replies to “Гайхамшигт еврей ээж”

  1. Keep up the fantastic work! Kalorifer Sobası odun, kömür, pelet gibi yakıtlarla çalışan ve ısıtma işlevi gören bir soba türüdür. Kalorifer Sobası içindeki yakıtın yanmasıyla oluşan ısıyı doğrudan çevresine yayar ve aynı zamanda suyun ısınmasını sağlar.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *