Нүүдэлчин уламжлалт монголчуудын дунд өнөө ч гэсэн эхийн эрхт гэх нь хаашаа юм бэ, ямартаа ч атугаа гэргийн эрх мэдэл ноёлсоор байгаа юм. Жинхэнэ эрх мэдэл бол эдийн засгийн эрх мэдэл гэдэг өнцгөөс харахад ийм байдаг. Хэвийн монголжуу амьдралтай, дундаж харчууд цалин, орлогоо эхнэртээ тушаадаг. Эхнэр нь аймаар шуналтай , нөхрийнхөө мөнгийг хурааж авдаг донтой ч юм биш. Гэр бүлийн төсвийг хамгийн зөв зохиож, ам бүлийнхээ менежмэнтийг хэнээс ч дутуугүй хийгээд явж чаддаг учраас л эрчүүл нь тэдэнд найддаг. Ихэнх харчуул эхнэрийнхээ зарцуулж буй мөнгөнд төдий оролцоод байдаггүй. Хэрвээ ингэх гэвэл ихэнх авгай нөхөртөө “Би энэ мөнгөөр чинь өөртөө юм авчихаагүй. Дуртай юм бол өөрөө энэ мөнгөө барихгүй юу” гэсэн түс тас хариу өгөх нь олонтаа. Цөөнгүй харцуул “өөрийн эдийн засгаа барих ” гээд үзсэн байдаг. Гэвч тун удалгүй эхнэрийнхээ ” төсвийн захирагчийн эрх” -ийг сэргээхэд хүрдэг. Учир нь гэргий нар бол гэр бүлийн хамгийн сайн менежэр гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдгоос тэр. Ингээд эрчүүд нь төсвөө бүрдүүлэх, эхнэр нь түүнийг захиран зарцуулах маягтайгаар дундаж монгол айлын амьдрал явдаг. Мэдээж эрчүүд найз нөхөдтэйгөө идэж уух , идэхгүй уух гээд л мөнгөний хэрэг заавал гарна. Энэ хөрөнгийг өрхийн төсвөөс гаргаж таарахгүй. Иймээс өөрийн олж буй мөнгөний өчүүхэн хэсгийг “шамшигдуулах ” маягаар өнөөх “нууц сан”-гаа бүрдүүлэхдээ тулна. Ингээд төсөв захиран зарцуулах эрхээр дамжуулан гэр бүлийн эдийн засгийн эрх айлын эхнэрийн гарт төвлөрдөг. Хүн амьтанд өгөх ойр зуурын бэлэг сэлтээс авахуулаад гэрийн төсвийн зарцуулалтад оролцдог эр хүнийг “тулга тойрсон юманд хошуугаа дүрдэг муу эр ” гэж нийгэм нь үздэг тул эрчүүл төсвийн зарцуулалтыг хянаад байх ёс суртахууны эрхгүй болоод явчихна. Чухам ийм” төсвийн цоорхой ” байдгийг ашиглан нас өндөр болсон хүмүүс хүүгээ бараадахаас илүүтэй , охиноо бараадаж насныхаа сүүлийг үдэх нь элбэг ээ. Хүүгийн талыг дагахаар ” бэрийн царай харах” хэцүү гэдэг. Хатуухан гартай төсөв захирагчийн гарт орно гэсэн санаа л даа . Айлын эхнэрийн санхүүгийн гол эрх мэдэл авгайдаа байхыг нийгэмээрээ хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал эрчүүд хоорондоо хийсэн наймаа тохироогоо буцаахад хэцүү байдаг. Энд ганц аминд ордог юм бол ” Хөгшөөн намайг уучлаарай , ийм наймаа хийнэ гэсэн чинь авгай дургүйцээд ямар ч арга алга ” гэхээр хэн ч ойлгон хүлээн авдаг. “Авгай нь тэгэж байгаа бол ямар ч аргагүй ” гэсэн үг хэмээн хүлээн авдаг даа. Монгол бүсгүйчүүл ” Өөрийнхөө гэрийг бариач, өрхний чинь оосорыг татья” хэмээн дуулдаг.Энэ нь ” чи минь өрх тусгаарлаж өөрийн гэр орон , төсөвтэй болооч , би аж ахуйг чинь амжилттай хөтөлнө шүү” гэсэн санаа шүү дээ. Монгол гэргий нөхрөө хүндлэн цайныхаа дээжийг барьдаг уламжлалтай . ” Жээндэрлэг” өнцөгөөс харахад нөхөртөө зарцлагдаж, аягачин шивэгчин хийж байгаа мэт. Хэрэг дээрээ нөхөртөө ямар цай өгөхийг мэддэг шийддэг л хүн байхгүй юу даа. Эхнэрийнхээ өгсөн цай хоолыг муу муухай гэж голж буй эр хүн тусгүй харагддаг даа. Харин санхүүгийн эрх мэдлийг эхнэр нь авлаа гээд айлын эр хүний байр суурь унах нь үгүй. Эр хүн төсвөө захирахгүй байлаа гээд хүндлэлээ алдахгүй. Гэр бүлийн голлох шийдвэр нүүж суух, ажил төрөл солих гээд айлын эр хүний мэддэг юм олон байна аа. Яг л үндсэн хуульт хаант орны төрийн тэргүүн шиг. Хаан төсөв захирдаггүй боловч үлэмж хүндэтгэлтэй ба улсаа төлөөлөх , дайн зарлах эрхтэй байдаг лугаа адил харагддаг . Олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн нэгэн эмэгтэйг би таних юм . Тэрээр ” ядаж хөл дээрээ босоод нөхрөө ирэхэд нь цайг нь чаначихаад сууж байдаг юмсан” гэж мөрөөдөнгүй ярьж байсан. Энэ нэг өрнөдийн жээндэрлэг өнцгөөс харвал ” нөхөртөө бушуухан зарцлагдах”-ыг хүсэж буй хоцрогдсон бүдүүлэг эмэгтэйн дүр зураг. Харин бидний уламжлалт өнцгөөс харах юм бол төсөв захирагчийн мэдэлдээ эргэж бушуухан очих хүсэл мөрөөдөл юм аа. Учир нь тэр нөхрийнхөө цайг чанахын тулд цайны орцыг өөрөө бэлдэнэ, ямар цай хэдийг өгөхөө шийднэ. Тэгээд нөхрийнхөө хоол унд хувцас хунарыг , улмаар өөрийн төсвөө мэдэж эхэлнэ шүү дээ. Мэдээж авгай нь хамаг мөнгөөрөө архи уугаад , эсвэл аав ээждээ өгөөд явуулчихвал тэр айл хэцүүдэж нөхөр нь хөндлөнгөөс оролцоход хүрнэ. Ингэх нь тун ховор учраас мянга мянган монгол айл хэвийн жирийн амьдралтай болж бүтээд болж байгаа юм. Бас муу эхнэр байдгийн нэгэн адил муу нөхөр хаа сайгүй л байгаа хэрэг. Наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд олшироод байгаа нь олшроод байгаа нь муу . Энэ нь эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа юу гэвэл тийм. Гэхдээ монгол уламжлалт гэр бүлийн талаас нь харж үзвэл эрэгтэйчүүдийн санаа илүү зовох зүйл мөн. Учир нь манай эмэгтэйчүүд төсвийн захирагчаас, төсөв бүрдүүлэгчийн эгнээнд орж , монгол эрчүүд гэр бүлээс илүүдэж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Их мөнгө олдог, алдар хүндтэй эхнэртэй байх нь сайн хэрэг. Гэхдээ ийм айлыг хүмүүс өрхийн тэргүүнийх нь нэрээр биш авгайнх нь нэрээр дуудаад сураад эхэлдэг юм билээ.
( Нэрт нийтлэлч Б.Цэнддоо )
Familyandpeople.mn
It s falling short on a string of standards like graduation rates and test scores priligy review members Klein, Moses H
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru
A cervical cap similar to a diaphragm but smaller order misoprostol cytotec