Гэр бүлийн тогтвортой ,зөв харьцаатай ,амар тайван аж төрөх, хөгжин боловсрох орчин болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадвар, дадал цогцыг гэр бүлийн боловсрол гэнэ. Энэ нь маш өргөн хүрээтэй ойлголт . Гэр бүлийн оршин тогтнох , хөгжин дээшлэх, амар амаглан , жаргалтай сайн сайхан бүхнийг олж авахад ч гэр бүлийн гишүүн бүрийн боловсрол чухал түлхүүр болдог. Орчин үед боловсрол /сургах/ гэдэг ойлголтыг хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн хүйн холбоогоор дамжуулан эзэмших ёстой амьдралын хэвшлийн нэг зүйл гэж үзэж байна. Бүх боловсролын суур нь ердөө л гэрийн хүмүүжил . Суур нь хазгай бол өндөрсөх тусам нурах аюултай барилга шиг… “Монгол Гэр Бүлийн Ширээний Ном“