Гэр бүлийн санхүүгийн харилцаа ба хувьцаа, зээлийн тухай ойлголт

Ашгийн төлөө үндсэн зорилготой, хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцааг нь арилжаа эрхлэх эрх бүхий байгууллагаар арилждаг компанийг хувьцаат компани, ашиг олох зорилгоор тэрхүү хувьцааг нь худалдан авах, зарахыг хувьцааны арилжаа гэнэ. Өнөөдөр интернетээр гэр бүлийн гишүүд хувчцааны арилжаа эрхлэн орлогоо нэмэгдүүлж, өрхийн эдийн засагтаа хувь нэмэр оруулах бүрэн боломжтой юм. Ялангуяа өндөр насны тэтгэвэрт гарсан, жирэмсний болон төрсний амралттай, хүүхдээ асардаг, гэртээ хувиараа ажил эрхэлж байгаа зэрэг гэр бүлийн гишүүд хувьцааны арилжаа эрхлэхэд илүү тохиромжтой. Учир нь хөрөнгийн биржийн арилжаа ажлын өдөр бүр гурваас багагүй цагаар үргэлжилдэг тул энэ хугацаанд явцыг нь интернетээр  ажиглах, мөн арилжааны дараа гарсан үр дүнг нь судалж, дараа өдрийн арилжааг таамаглан захиалгаа бэлдэх, илгээх зэрэгтэй холбогдуулан хувьцаагаа арилжиж байгаа компаниудын болон арилжааны эрх зүйн зохицуулалтын талаар холбогдох мэдээ, мэдээллийг олж авах, судлах, шинжлэхэд нэлээдгүй цаг зарцуулах  шаардлагатай. Алива хувьцааны тухай өдрийн үнийн хэлбэлзэл нь дэлхийн болон улс орны санхүүгийн зах зээлийн байдал, үнэ ханш, татвар хураамж, бараа бүтээгдэхүүний илүүдэл, хомсдол, улс төр, нийгмийн өөрчлөлт, эрх баригчдын амлалт, мэдэгдэл, мэдээлэл, сөрөг хүчний эсэргүүцэл, жагсаал цугалаан, бослого, дайн байлдаан зэрэг янз бүрийн мэдээллээс голлон шалтгаалж байдгийг сайтар ойлгох нь маш чухал болно. Ер нь хувьцааны үнийн хэлбэлзэл голчлон мэдээлэлтэй холбоотой байдаг бол бодит өгөөж нь тухайн компанийн тогтвортой үйл ажиллагаатай холбоотой. Компанийг ашгийн төлөө байгууллага гэж хуульчилсан байдаг учраас үйл ажиллагааг нь тогтвортой байх нь чухал юм. Хувьцааны арилжаанд оролцохын тулд дээр дурдсан цагийн болон техникийн боломжтой байхын зэрэгцээ хувьцааг худалдан авах хөрөнгө, санхүүгийн боломжтой байх зайлшгүй шаардлагатай. Эхний удаа цөөн тооны хувьцаа худалдан авахаар тооцож, төсөвлөх хэрэгтэй. Нэг удаад 30000 (гучин мянга) хүртэл төгрөгийн ( дээрхи хязгаараас үнийн дүнг нь хэтрүүлэхгүй байх) үнэтэй хувьцааг сайтар судалсны үндсэн дээр хамгийн сайн компанийн /ашигтай/ хувьцааг хамгын хямд үнэтэй байхад нь худалдан авах хэрэгтэй. Ийнхүү танд техникийн, цагийн, санхүүгийн боломж байна гэж үзсэн тохиолдолд хувьцааны арилжаа эрхлэхтэй холбогдолтой байгууллагын бүтэц, эрх зүйн орчныг судалж, юуны өмнө байршил, туршлага зэрэг бусад үзүүлэлтээрээ танд тохирч, нийцсэн Брокерын компани (Үнэт цаасны компани ) ийг сонгон данс нээлгэж , үйлчилгээний гэрээ  байгуулснаар  арилжаанд орохцох эрхтэй болно. Хувьцааны арилжаа эрхэлснээр дараах тохиолдлуудад ашиг олж /бас алдагдал хүлээж/ болдог. Үйл ажиллагаа, орлого, ашиг нь тогтмол сайн байдаг компанийн хувьцааг хямд авч, үнэ өссөн үед нь хамгийн өндөр үнээр буюу 10-15 хувийн үнийн өсөлттэйгээр хэсэгчлэн болон бүгдийг зарах хоёр сонголт боломжтой. Ийм боломж хувьцаа худалдан авсан өдрөө ч арилжаа үргэлжлэх  хугацаанд хэрэгжиж болно, эсвэл сар, жилээр хүлээгээд ч зарагдахгүй байж болно. Хэрвээ таны авсан хувьцаа өндөр эрэлттэй, өндөр үнэ санал болгож байгаа бол хэсэгчлэн зарахад ашигтай. Хямд авсан 100 ширхэг хувьцаагаа  өндөр үнтэй, их эрэлттэй үед нь ганцхан удаа, нэг мөсөн бүгдийг нь зарвал өгөөж нь өдөр бүр үлдэгдлийг нь өмнөх үнээс нь 15 хувиар өсгөж зарах боломж олдвол өгөөж нь 50 гаруй хувьд хүрэх магадлалтай, бас арилжааны илүү туршлага хуримтлуулах болно. Гэвч эдгээр хувилбарын аль аль нь тухайн нөхөцөлд ашиг, эсвэл алдагдал дагуулж болно. ( Монгол гэр бүл ширээний ном)

Familyandpeople.mn 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *