Ер нь онц хэрэгцээгүй наймаа таныг хохирооно доо.

Маркетологчид хүмүүсийг байнга хэрэгцээгүй худалдан авалт хийлгэх гэж ятгах нь бий. Интернетээр худалдан авалт хийж байгаа хүмүүсийн 80 хувь нь бодож төлөвлөөгүй зүйлээ авдаг ажээ. Оффлайн нөхцөлд энэ тоо арай бага боловч худалдан авагчдын гурваны нэг нь гэнэтийн зүйл худалдан авдаг байна. Хэрэгцээгүй зүйл худалдан аваад дараа нь түүнд зарсан мөнгөндөө харамсахгүйн тулд тухайн зүйлийг худалдаж авахаа 48 цагаар хойшлуулж бай. Хэрэвээ хоёр хоногийн дараа сонирхол тань татагдсаар байвал зоригтой худалдан авч болно. Ийм байдлаар та өөрийгөө хэт хязгаарлалтад оруулахгүйгээр ихээхэн хэмнэлт хийж чадах төдийгүй хувцасны шүүгээндээ овоорсон хэрэггүй хувцас бий болохгүй байх сайн талтай. Задгай мөнгө цуглуулж хэвшвэл мөнгө хураах дадал суудаг. Гэвч зарим хүн задгай мөнгө хуримтлуулахаас  уйддаг. Та тодорхой нэг дэвсгэртийг хадгалдаг бол. Жишээ нь, 500 юм уу 1000 эсвэл мөнгө дууддаг гэх шүтлэгтэй холбоотойгоор ногоон дэвсгэрт хадгалж хэвших нь тустай. Мөн өрхийн төсөвөө зөв захиран зарцуулах нь хуримтлал өсгөхөд чухал нөлөөтэй.  Өрхийн төсвийг үр дүнтэй зарцуулах сайн арга бол дугтуйт төсвийн арга гэж санхүүчид хэлдэг. Энэ нь зардлыг төрөл бүрээр нь дугтуйнд хуваарилж, төлөвлөгөөтэй зарцуулах арга юм. Энэ арга олон гэр бүлд үр ашгаа өгч чадсан. Дугтуйт төсвийн аргыг хэрэгцүүлэхийн өмнө орлого, зарлагаа бүртгэх бөгөөд түүнд үндэслэн орлого, зарлагаа төлөвлөнө. Та өрхийнхээ орлогыг  зарцуулахын өмнө бага ч гэсэн мөнгийг хуримтлалдаа тогтмол хийсний дараа хэрэглээнд хуваарилна. Орлого чинь хэрэглээнээс илүү гарвал хадгаламжаа нэмэгдүүлэх нь зүйтэй. Энэ аргын гол агуулга нь өдөр болон сар дутам гардаг зардлуудаа тус тусад нь дугтуйнд хийнэ. Жишээлбэл, хоол хүнс 200,000 төгрөг, унаа тээвэр 75,000 төгрөг, өр зээл 280,000 төгрөг, хадгаламж 200,000 төгрөг гэх мэтээр ангилж дугтуйлах бөгөөд яг тооцоолсоноор сар бүр зарлагаа хуваарилна. Ингэснээр цалингаа зөв хуваарилж сурах бөгөөд илүүг нь хуримтлуулахад таны мөнгө сар бүр өсөх боломжтой . Хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхдээ бүх эрсдэлийг тооцож хөдлөх хэрэгтэй. Мөнгөө шууд цацахаас илүүтэй судалгаа хийж, тодорхой цаг зарцуулсаны дараа хөрөнгө оруулах эсэхээ шийдсэн нь дээр. Бусад хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоо.

familyandpeople .mn

2 Replies to “Ер нь онц хэрэгцээгүй наймаа таныг хохирооно доо.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *