Люпэн гэж хэн вэ?

Эцэг эхчүүд минь мэдэхэд илүүдэхгүй

Люмпэн гэсэн герман гаралтай нэршил байна. Энэ нь соёлгүй, жишээргүй, ичих нүүргүй, улаандаа гарсан, тогтсон ажил хийгээд сонирхол үгүй, нийгмийн байтугай гэр бүлийнхээ өмнө ч хариуцлага хүлээдгүй, жудаггүй хүнийг хэлдэг. Архичин, янхан, тэнүүлчин нарыг бас ингэж нэрлэнэ. Люмпэн нь нийгмийн празит хэсэг юм. Тэд бол нийгмийн шаар шавхруу. Люмпэнгүүд ажилчин ангийн дунд шургалан орж ядуу зүдүү яваагаа дарлуулж мөлжүүлснээс болсон мэтээр тайлбарлан элдэв бослого хөдөлгөөнд бусдыг өдөөн хатгаж нийгмийн бужигнаанаас дээрэм тонуул луйвраар юм олж авах гэж улайран увайгүйтэж амьтан үймүүлнэ. Эднийг пролетари ажилчин ангиас ялгахын тулд люмпэн пролетари гэж нэрлэдэг. Октябарийн хувьсгалыг гардагсад нь Оросын ажилчин анги биш, харин Петроградын усан цэрэг, дайны фронт орхин зугтаж ирсэн тэнүүлчид, гудамжны луйварчид гэсэн люмпэнгүүд билээ. Люмпэн нь өөрийн хамаархи анги давхрага үгүй тул нийгмийн алив хөдөлгөөн донсолгооны үеэр элит давхарагт ч гараад ирнэ. Цөөрмийн ёроолын шаврыг оролдохоор баас хөвөөд гараад ирдэг лугаа адил.Булгаковын зохиолд гардаг Шариков хэмээх нохой бол чухам тэр люмпэний сонгодог төлөөлөгч юм. Бусдын бүтээсэн баялаг дээр тарвалзах төдийгүй ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргана. Сигарзууна, пижам өмсөнө, бортгон малгай духдуулна, “хүн сармагчингаас үүсээгүй” хэмээн өөртэйгөө таарсан нэгнийг эшлэн мудаактана. Тогтсон гол хэллэг нь- ард түмэн-эх орон -үндэсний эрх ашиг-хөгжил дэвшил гэх мэт. Очиж очиж хагас бичиг үсэгтэй ийм ичгэвэргүй луйварчингийн амнаас байнга унах эдгээр үгс ой гутааж бөөлжис цутгуулна. Мал хулгайлсан чоно хүний бараанаар зугтаадаг бол өнчин хүүхдийн сүүлчийн зүсэм талх дээрэмдсэн элит люмпэн харин ч саймшран шудрага үнэнийг номлон хоолойгоо сөөтөл орилно.Тэдний ихэнх нь ийм юм ярихдаа уран сэцэн, гэхдээ ичнэ гэж мэддэггүйн дээр огтоос боловсрол үгүй тул утга холбоо, логикийг үл  хэрэгсэн мэлзэнэ, гүрийнэ,бүлтэрнэ, хадуурна, худал зална, амлана, булзааруулна. Үзэл бодол, эрмэлзэл, тэмүүлэл, итгэл үнэмшил гэх мэтийн хүнлэг ойлголтоос хол хөндий тул урваж, шарвах , биенээ хөнөөх, хуйвалдах бүхий л уваагүй үйлдэл өдөр тутмынх нь норм.

/Баабар ингэж өгүүлэв “Үүлийн  үгэнд үйл дагуулбал” хэсгээс  /

Familyandpeople.mn

2 Replies to “Люпэн гэж хэн вэ?”

  1. The reason pharmacological treatments require prudence is because systemic drugs would distribute in an imbalanced tensegrity structure equally throughout, which can be an inherent disadvantage in this case dapoxetine priligy binding affinity as herein disclosed

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *