Монголд гэр бүл болох амархан ч …

Манай оронд шинээр гэр бүл болоход тэр тусамаа эрэгтэй талаас  эмэгтэй талдаа ямарч инж буюу эд, мөнгө  өгдөггүй.  Ёстой л тэр өдрийн тэнгэр мэдэж, залуу хүний зориг зүрхээр л бие биенээ олон суух нь нийтлэг  байдаг.  Хүний амьдрал юм болохоор олон хосуудын амьдрал батжин оносон нь байгаач, алдсан нь мөн л байгаа байх. Тэгэхээр учирсан хосууд өрх тусгаарлаад гэр бүлээ зөв авч явахад аав ээжийн олгосон хүмүүжил  боловсрол нь гэр бүлээ бэхжүүлэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх зэрэгт  гол уламжлал болдог байна. Одоохондоо манай нөхөцөлд ийм л аав ээжийн улиран ирсэн уламжлалыг дагаж залуу хосууд гэр бүл болоход аль алиныхаа удам сударыг  харахаас өөр сонголт үгүй байна. Энэ талаар судалгаа багахан тойрогт хийгээд үзэхэд найз нөхөдөөр дамжин эсвэл нэг ангийнхан хоорондоо суух нь олон байгаа ч аав, ээжийн үгийг даган шийдвэр гаргах нь бага байна. Тиймээс хосуудын гэр бүл болон амьдрах хугацаа маш богино байх тохиолдол өсч байгаа ажээ.  Өөрсдөө амьдралаа босгох гэж зүтгэх нь бага хувийг эзлэлж байгаагаас гадна бие биенийхээ ар гэрийн хөрөнгө чинээг нь харан суух нь элбэг болжээ. Тиймээс эрэгтэй тал орон байр, амьдрах таатай орчиноо бүрдүүлсэн үедээ хосууд гэр бүл болох алтан дүрмээ мөрдөхөөс өөр гарц харагдахгүй байна. Бидний жишээ авах дуртай нөгөө япон, солонгос , хятад улсад эрэгтэй нь бүх л юмаа бэлдсэн хойноо гэр бүл болж байна. Энэ нь нийгэмд ч тустай болох нь мэдрэгддэг. Гэр бүлийн салалтаас болж хүүхэд өнчрөх явдал нь цөөрсөн гэж хэлж болно. Үүнээс өөр зөв шийдэлийг эдгээр улсад  одоохондоо олоогүй  л байна. Манай улсын  нийгэмд болж байгаа бүхэн гэр бүлд тусгалаа өгдөг. Нийгмийн шилжилт , ёс суртахууны уналт зэргээс шалтгаалж гэр бүлийн хүрээнд гэр бүл салалт , архидалт, хүчирхийлэл, зөрчил маргаан, хүүхдэд тавих анхаарал сулрах зэрэг олон сөрөг үзэгдэл элбэг болж байгаа нь нийгмийн асуудал болооод байгаа юм. Уг нь манай нүүдэлчин өвөг дээдэс  маань залуу хосуудаа  гэр бүл болгохдоо   газар нутгийн онцлогоо даган  өөрийн ёс дэгтэй байсан . Энэ ёс нь хэзээнээс алдагдаж ирсэн юм бэ гэвэл нүүдэлчин ахуйн амьдрал нь социализмд орж иргэншлийн замаа эхлүүлсэн нь  сайн, муу хоёр талтай өнөөдрийг хүрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *