Хүүхэд эрчимтэй хөгждөг учраас нэг эгзэгтэй үеийн бэрхшээл дараагийн насны эгзэгтэй үеийнхтэй давхарлах явдал цөөнгүй тохиолдоно. Ялангуяа сургуулийн бага ангийн хүүхдүүдэд тодорхой илэрдэг. Зургаан настангуудын хувьд сургуульд орно гэдэг бол түүнээс өмнөх санаа амархан бага наснаас хариуцлага ихтэй үед шилжин орж байгаа том алхам юм. Хүүхэд амьдралын шинэ хэвшилд сэтгэлийнхээ угаас бэлтгэгдсэн байх ёстой нь мэдээж билээ. Бага ангийн хүүхдүүд анхны хичээлд очихдоо ихээхэн баяр баясгалант зүйл хүлээж байдаг. Гэтэл сургууль дээр тэдний хүлээж байснаас ондоо орчин буюу нэг их сонин биш , заримдаа бүр уйтгартай хичээл байдаг нь мэдэгдэнэ. Энэ бүхэн ер нь юунд хэрэгтэй юм бол гэдгийг ойлгоход тэдэнд хэцүү байдаг. Тэгээд бас бүх л хичээлийн турш ширээнд сууна. Сургуулийн багш гэдэг бас л сонин санагдана. Энэ өдрөөс эхлэн тэд хүүхэд хамт олны дотор орж , ганцаар олон асуудалтай тулгарна. Хүүхдийн зүгээс ертөнцийг мэдрэх сэтгэл нь аажимдаа хуваагдаж эхэлнэ. Эцэг эх багш нь нэг зүйл номлоно, харин ангийн хамт олны дотрох амьдрал өөрийг номлоно. Бага ангийн сурагчид маань хичээл орж эхэлснээс хойш удалгүй шаналж, уйтгарлаж, уйлж, өглөө хичээлдээ дуртай дургүй очих, үл ялих шалтаг гарвал хичээлээ хийхээс зайлс хийж эхэлнэ. Тэгээд хичнээн хичээлээ ч гэсэн ялгаагүй хаа нэг газар алдана гэсэн байдалд дасаж эхэлнэ. Хүүхдүүдийн дунд сайн сурлагатан, дунд сурлагатан гэх мэт нийгмийн тодорхой үүрэг хүлээж эхэлдэг гэж сэтгэл судлалчид үздэг байна. Энэ хүүхдүүд дунд болж байгаа энэ асуудал маш төвөгтэй бөгөөд тэд эмзэг байдаг бөгөөд чухам бага ангийн хүүхдүүдийн насны эгзэгтэй үеийн мөн чанар оршино. Гэр орондоо аав ээжийн шүтээн болж байдаг хүүхэдүүд байдаг. Хүүхддээ хайр халамжаар өгөөмөр эцэг эх нь түүнд хүнд тусархаг , өөртөө шүүмжлэлтэй ханддаг, биеэ барьж чадах чадвар суулгаж чадаагүй байх нь элбэг байдаг. Ийм хүүхдэд сургууль дээр нь ямар их сэтгэлийн зовлон учрах бол гэдгийг төсөөлөхөд төвөггүй юм. Тэрээр гэртээ бүхний анхаарлын төвд байж сурсан бол багш нь түүнийг зүв зүгээр байж байгаад хамгаас түрүүнд хамгийн сайн гэж үзэх бодолгүй байна. Хүүхэд үүнийгээ батлах ёстой. Эцэст нь энэ хүүхэд гэртээ бүхнийг захирдаг байсан бол сургууль дээр түүний үгийг эс тоох хүүхэд цөөнгүй тааралдана. Ингээд зөрчил үүсэж эхэлнэ. Үүнээс хүүхэд хэрхэн гэрэх вэ? Мэдээж өөрийгөө өөрчилөх хэрэгтэй болно. Энэ бол тийм хялбар зүйл бус. Учир нь тэр хүүхэд өөрийн бий болгосон муухай араншиндаа дасчихсан байгаа шүү дээ. Иймэрхүү тохиолдолд маш олон янзын үр дүн гарах боломжтой гэдгийг амьдрал харуулж байна. Гэхдээ зургаан настай балчир хүүхдүүд илэн далангүй , цагаан санаатай , сэтгэл харамгүй чанарыг үнэлэн үздэг юм. Мөн хүүхэд сайн суралцах тэвчээр хатуужил нь хүрэхгүй , тэгсэн хэрнээ өөртөө бусдын анхаарлыг татах гэж их хүсвэл сахилгыг байнга зөрчиж эхэлдэг. Тэрээр аажмаар алиа марзганагч хүүхэд болж, үүнээс нь юу ч гарч мэднэ. Ийм хүүхдийг самбарт гаргахаар ” ямар нэг марзан үйлдэл хийнэ дээ ” гэж анги нийтээр хөөрөх байдалд ордог байна. Иймээс бага ангийн хүүхдүүдийн зан чанарт ихээхэн өөрчлөлт гардаг бөгөөд бүгд сөрөг биш гэдэг нь мэдээж. Тэд хүүхэд юм болохоор үймэж шуугах нь тэдэнд байх ёстой нас нь юм. Мэдлэг эзэмшихийн тулд тодорхой чармайлт гаргах хэрэгтэй, ихэнх амжилт эцэг эх, багшаас шалтгаалах ч , өөрөөс нь хамаарна гэдгийг сурагчид байнга ойлгуулж байх хэрэгтэй. Үүнээс гадна эцэг эхчүүдийн цөөнгүй хэсэг нь хүүхдээ хүмүүжүүлэх явцдаа юуны өмнө хүүхдийн зан байдалд гарсан сөрөг талыг анхаараад , эдгээрийг засаж чадвал эерэг чанар аяндаа төлөвшинө гэж үздэг.
A person necessarily help to make seriously articles I might state.
This is the first time I frequented your web page and up to now?
I amazed with the analysis you made to create this particular publish amazing.
Great job!
Feel free to visit my web site mpo1551
Why viewers still use to read news papers when in this technological globe everything is existing on web?
I was curious if you ever thought of changing the
layout of your website? Its very well written; I love what youve got to say.
But maybe you could a little more in the way of
content so people could connect with it better. Youve got
an awful lot of text for only having 1 or 2 pictures.
Maybe you could space it out better?
But a longer life with CP can include more complex health issues that providers are struggling to accommodate priligy at walgreens Reanalysis of experimental data