Томчууд бид үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө юугаа ч хайрлахгүй. Заримдаа энэ ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэхдээ хүүхэдтэйгээ биднийг холбож байгаа гүүрийг үгүй хийх удаатай. Тиймээс бидний зорилт бол энэ холбох гүүрийг байнга барьж бэхжүүлэх явдал юм.
Монгол хүн охин хүүхэд төрөхөд хэзээ ч цааргалдаггүй, харин ч тэр айлын эцэг эх улам билэгшээдэг юм. Охидын эцэг эх байх гэдэг сайхан ч хариуцлага ихтэй.Эхчүүд бид өөрснөө охидын насыг тойрч гараагүй дайрч өнгөрсөн боловч өөрийнхөө охиныг ойлгож мэдэх гэдэг заримдаа тун хэцүү байдаг. Охин 16 настай, итгэхэд бэрх найзуудтай нийлж , бас тамих татах болж , хэдэн ч удаа гэртээ хоносонгүй. Үүнд эх хүний сэтгэл зовж , байх суух газраа олохгүй болохын үүсвэр. Гэхдээ яаж ч сэтгэл зовлоо гэсэн ээжүүд минь аль болох ухаалаг л хандах ёстой. Эхчүүд бид энэ үед учир зүггүй сандарч тэвдэхийн эсрэг байх хэрэгтэй. Юу эс байдаг билээ. Тэрч байтугай ухаанд багтамгүй үйл явдал аль болохыг хэлэхэв. Эхчүүд ээ, аяга цай ууцгааж , тав тухтай бодож тунгаах нь зөв шүү. Учир зүггүй сандарч тэвдэхийн хэрэг байхгүй. Хамгийн томоотой даруухан охин ч насанд хүрэгсэд бид учир утгыг нь олоход бэрх оньсого мэт болдог удаатай. Арван таван настай охин арван долоон настай хүүтэй үерхдэг байв. Охин үсээ хоёр салаа сүлждэг, хичээлдээ сайн суралцдаг, нүд амаа буддаггүй жирийн охин байв. Нөгөө хүү нь тоодоггүй болж , ингэхлээр нь охин нүдээ будаж тоогдох санаатай байсан ажээ. Найз охид нь ч түүнд “Наад нүүр амаа будчихвал тоодог юм” гэж хэлжээ. Ээж аав хоёр нь энэ байдалыг нь анзаарч , охинтойгоо нилээд удаан ярилцаж, охиноосоо цаадах чинь чамайг архи ууж, тамхи татвал , ер нь тэгвэл ,ингэвэл тооно гэвэл иргээд үерхэж болох юм гэвэл яах вэ гэхэд охин нь тун их гайхширав. Чухам тэгэхээр бусдын хүсэл зоригийг сохроор дагаж болохгүй, өөрийгөө бие хүний хувьд хамгаалах хэрэгтэй, тэр тусмаа эмэгтэй хүн өөрийгөө хүндэтгэх ёстой гэдгийг эцэг эхчүүд минь сайн ярьж , ярилцаж байгаарай. Хүнд тоогдож таалагдах хүсэл бол гагцхүү эмэгтэйчүүдэд байдаг хамгийн чухал, мөнх чанарын нэг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийг ямар ч нөхцөлд бууж сөхрөхгүй , хүйтэн цэвдэг болохгүй байхад нь тусалдаг. Энэ эрмэлзэл бол охидын олон үйл хөдлөлийн үндэс суурь нь болж өгдөг.Амьдрал баян юм хойно , охид маань хэмжээ зааг алдах тал олонтаа тохиолддог шүү томчууд минь. Арван зургаан насанд хүн өөрийн нэр төрийг бага залуугаасаа хайрлан эрхэмлэх хэрэгтэй гэдгийг тэр болгон нягталж боддоггүй байх нь олонтой. Энэ залуу насан дээрээ амжилт, аз жаргал байхгүй бол хэзээ ч байхгүй, тиймээс одоохон олж авах хэрэгтэй юм шиг ихэвчлэн санагддаг. Чухам тийм үед л сул дорой , туйлбаргүй хүмүүсийн хувьд бүх арга хэрэгсэл зөв зүйтэй мэт санагдана. Охид азгүй дурлалаас болж хожим нь яаж ч бэрх байдалд орлоо гэсэн зэмлэн буруушаах эмэгтэй хүн ерөөсөө байдаггүй . Гэвч ихэнхдээ дурлалаас болж хэцүү байдалд ордог юм биш , харин дэмий сониуч зан гаргаж , хорин насанд бол оройтох байх гэж айхдаа олон зүйлийг арван зургаатайдаа танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзлээс болдог байна. Охид тааруухан муу хүнд сэтгэлтэй болчихсоноо мэдэхгүй, тэр хүнд байхгүй сайн чанарыг хөөрсөн сэтгэлдээ байгаа болгож дүрсэлдэг байна. 18 настай охин сэтгэлтэй хүнээ засаж залруулж чадахгүй , өөртөө татаж чаддаггүйгээ мэдээд цөхөрнө. Эмэгтэй хүний хувьд амьдралын хамгийн гол зүйл бол аль ч үед хайр дурлал байсаан. Чухамхүү хайр дурлал эмэгтэй хүний амьдралын учир утга болдог. Гэхдээ өөрийг нь хайрладаггүйг эмэгтэй хүн мэдээд бүх зүйлийг умартан орхиж, гагцхүү өөрийн нэр төрийг хадгалж явах удаа тохиолдож болно. Үүнийг охид заавал мэдэх ёстой.Тэгвэл л идэр залуу насанд охид алдаж осолдох нь бага болно. Өөр хүнийг өөрөөс чинь дээрд үзэж байхад ч чи хүн чанараа алдахгүй байх хэрэгтэй. Гэвч бид үүнд л охидыгоо гэртээ ч , сургуульд ч сургахгүй байна. Бидний санахад хамгийн хэцүү урлаг бол охиныхоо хувьд дотнын анд найз нь байх чухал шүү. Охидыг өөрсөндөө итгүүлэхийн тулд тэд биднээс доор гэсэн санааг сэтгэлдээ ч агуулж болохгүй. Охид бол өөр хүмүүс, өөр цаг үеийн хүмүүс , тэд 10-12р ангид орчихоод ч бидэнд итгэдэг болгохын тулд тэднийг бүр 1-р ангиас нь ойлгож чаддаг байх хэрэгтэй шүү аав ээжүүдээ. Тэдэнтэй та бид үнэн сэтгэлээсээ харилцвал зохино. Эмэгтэй хүн байна гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан юм шүү. Энэ ухааныг судлахад нэг насаа зориулаад ч хүрэлцэхгүй гэх юм билээ.
Familyandpeople.mn
вывод из запоя с выездом цена наркология 24 вывод из запоя с выездом цена наркология 24 .
The major powers that received this information immediately began to assess the situation prednisone and metoprolol can drinking coffee raise your blood pressure after the Duchy of Bavaria annexed the Rhine Alliance how to buy priligy as a child
priligy tablets online 2017 May 2; 8 18 30252 30264