Танай хүүхдийн сургуулийн орчин хэр аюулгүй талаар эцэг, эхчүүд та нар анхаардаг уу?

Сургуулийн нийгмийн ажилтанууд болон ангийн багш, эцэг,эхчүүд нарт зориулав

Хавар хичээлийн жил шувтрах үеэр Монголын бүх шатны боловсролын байгуулагуудын  төгсөлтийн “баярын үе” эхэлдэг. Олон эцэг, эхийн ярьснаар төгсөлтийн баяр гэдэг зүйл нь сэтгэл зүйн дарамт, дээрэлхэлтийн сонгодог жишээ болдог байна. 12дугаар анги төгсөж байгаа охиныхоо хамт олныг багштай нь хотоос зайдуу амралтын газарт амруулах санаачилга гаргасан нэгэн аавын хөлд “чирэгдэж” олон хүн халаасаа тэмтрэх тохиолдол зөндөө гардаг байна. Энэ явдал ч хэтэрч  ” Танай аав, ээж бидэнд ямар бэлэг барих вэ” гэж асууж бусдыгаа эвгүй байдалд оруулж байгаа талаар ч сураг сонсогддог. Энэ бол сэтгэл зүйн дарамт. Дарамт бол дээрэлхэлтийн бас нэг хэлбэр. Төгсөлтийн баяраар энэ мэтийн элдэв “өрсөлдөөний” дунд халаас нимгэн айлын хүүхдүүд хамгийн их сэтгэлээ шархлуулдаг байна. Өсвөр насныхны хувьд өөрсдөө ч мэдэлгүй дээрэлхүү нэгнийхээ нөлөөнд автсан байдаг байна. Тодруулбал , мөнгөтэй хүүхдийг дагах, дуурайх, үйлдэл, үгийг нь дэмжих , дэмжихгүй ч эсэргүүцэхгүй жишээтэй. Сургуулийн орчинд дээрэлхэх  явдал нь өргөн хүрээ хамардаг. Тэр үйл явдлыг харсан гэрчүүд буюу хүүхдүүд дэмжиж, идвэхгүй хүлээн зөвшөөрч , эсвэл хайхрахгүй дүр эсэгдэг. Энэ нь өөрсдөө ч дээрэлхэгчийн золиос  болох вий гэсэн айдастай нь холбоотой ажээ. Гэрчүүдийн байр суур нь дээрэлхэх явдлыг хөгжүүлэхэд маш чухал түлхэц болдог. Хэрэв ангийн олонх сурагч дээрэлхэх явдлыг эрс үгүйсгэх байр суурийг тодорхой бөгөөд итгэлтэйгээр баримталж чадвал ийм байдлыг  зогсоох магадлалтай гэж сэтгэл судлаачид үздэг байна. Өөрөөр хэлбэл , тухайн орчинд  дээрэлхүү хүүхэд байгаа бол түүний үйлдлийг таслан зогсооход хамт олон ,бусад сурагч , цаашлаад ангийн багш, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгчид хамтдаа нэгдмэл байр суурьтай байх ёстойг ч тэмдэглэсэн байна. Дээрэлхэх олон хэлбэр байна. Тэр дундаас санаатайгаар гадуурхах буюу үгсэн бүлэглэж бойкотлох, буланд шахах, худал мэдээлэл тарааж гутаах, бусдын өмнө ичгэвтэр байдалд оруулах зэргийг мэргэжилтнүүд онцолжээ. Дээрэлхэх хэлбэрүүдийн хамгийн аюултай нь бүлэглэн буланд шахах буюу бойкотлох гэж тодорхойлсон  байна. Анги хамт олондоо атаман хүүхдүүдийн амьдралд бүх зүйл тийм ч тэгш байдаггүйг нь судалгаагаар тогтоогдсон байна.  Энэ нь ар гэртээ байнга ямар нэгэн  асуудалтай, хүчирхийлэлтэй бол хүүхэд нэгнээ дээрэлхэх , ингэснээр тайвширч , сэтгэл санаагаа өргөх мэдрэмж авдаг. Энэ нь даамжирсаар зуршил болох нь түгээмэл гэсэн байна. Ингэж гэр бүлд нь өрнөдөг  хүчирхийллийг  ангидаа , сургуульдаа авчирах нь асар их урхагтай. Тэгвэл ийм хандлагыг  нэн дариу халах ёстой. Мөн үе тэнгийнхнээ дээрэлхэж, гадуурхах  арга улам нарийсаж байна. Арван дөрвөн настай хувийн сургуулийн  хөвгүүн ангийнхаа найзын төрсөн өдөрт уригдаад бөөн баяр хөөр болсон тэрбээр аав , ээжээсээ ” том” тоотой мөнгө нэхжээ. Төрсөн өдрийн эзэнд авч өгөх бэлгэндээ маш их ач холбогдол өгч , биелэгжүү загнасан түүнээс  зарим зүйлийг асуухад “Би энэ жил ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт анх удаа уригдаж байгаа юм .  Ер нь төрсөн өдрийн урилга авна гэдэг чинь бөөн “өрсөлдөөн” байхгүй юу . Тоохгүй нэгнээ урьдаггүй л гэсэн үг.Уригдаагүй нь ёстой муухай байдалд ордог . Тиймээс бэлгэндээ “сэтгэл” гаргахгүй бол болохгүй” хэмээсэн юм. Түүний ярианаас “бэлгээрээ бол бэнчинтэй айлын хүүхэд гэдгээ” харуулдаг гэж ойлгов. Хэнд урилга өгөх вэ гэдэг нь ч бас л “өнгө мөнгөтэй ” холбоотой юм даг уу даа. “Надад яагаад урилга өгсөнгүй вэ ” гэж ” жийгдсэн” хүүхдүүд бодож , сэтгэлээ чилээдэг юм байна. Өнгөц харахад энэ нь чинээлэг айлын хүүхдүүдийн ” хийрхэл” мэт  боловч  үнэндээ үе тэнгийнхний гадуурхал, дээрэлхэлтийн том илрэл гэж нэгэн сэтгэл судлаач онцлов. 

Familyandpeople.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *