Философийн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй.

Манай эцэг эхчүүд хүүхэддээ багаас нь хүн байх тухай мэдлэг, сургаал үзэл санааг зааж төлөвшүүлэх , философийн мэдлэгээс багахаан ч гэсэн мэдлэгтэй байх тал дээр өнөө цагийн гэр бүлийн гишүүд зайлшгүй мэдэх цаг иржээ. Монголын боловсрол нэг цэг дээр зогсоогүй . Удаан ч гэсэн өөрчлөгдөөд, сайжраад явж байна. Гэхдээ тохиромжтой загварт хүрэх болооогүй . Боловсролын асуудал нь нэгд хүнтэй холбоотой, хоёрт яалт ч үгүй эдийн засагтай холбоотой хүчин зүйлүүд байдаг. Жишээ нь Багш нарын цалин  амьдралд нь хүрэхүйц өндөр бол хариуцлагажуулаад , мэдлэг боловсролыг нь хөгжүүлээд явбал манай боловсролын систем сайжрах нөөц боломж бий.  Багш нар цалин бага учир мэргэжлийнхээ номноос өөр боловсрол судлал гэх зэрэг өөрийгөө илүү хөгжүүлэх цаг зав тэдэнд бараг гарахгүй байна. Хичээл гэдэг бол зөвхөн математикийн мэдлэг олгох биш , бие дааж сургах арга барил эзэмшүүлэх , мэдлэг чадвар олгох, хүн болгож төлөвшүүлэх  талд нь илүү анхаарах цаг болжээ.  Өнөө үед зайлшгүй үгүйлэгдэж байгаа зүйл бол боловсролын философийн суурь мэдлэг бүхий л багш нарт зайлшгүй байх болоод байна. Багш нар монгол хэл, математик, биеийн тамир гээд мэргэжлийн өндөр мэдлэгтэй боловч хүүхэдтэй, хүнтэй ажилладаг гэдэг утгаараа тэдний хүний тухай мэдлэг хангалтгүй талдаа . Тиймээс хүн хүнтэй харьцдаг мэргэжлийн нэг болох баш нар хүний тухай суурь ойлголт тун бага гэж хэлэхэд хилсдэхгүй. Боловсролын салбарт ажиллаж буй хүн бүр боловсролын философийн суурь мэдлэгтэй байх хэрэгцээ өнөө цагийн амьдрал шаардаж байна. Суурь мэдлэгт хүний тухай ойлголт , хүний ухамсар, оюун санааны тухай дорно ,өрнө  дахиний эртний болон өнөө үеийн суурь мэдлэг , үзэл, хандлагыг багтаан ойлгож болно. Монголчуудын өнөөдрийн боловсролд үзэл баримтлал алга. Энэ бол ор үндэслэлтэй үг. Долдугаар ангийн хүүхэд 22 төрлийн хичээл үзэж байна гэдэг нь бидэнд  үзэл баримтлал байхгүйн илрэл. Хэрвээ хүүхдийг өөрийн гэсэн үзэл баримтлалдаа нийцсэн боловсорсон монгол хүн болгоно гэвэл ердөө найман хичээл үзээд сонгон судлах өөртөө мэргэжил , мэдлэг олж авах нэмэлт хичээлийг үзэхэд хангалттай. Дэлхийн хөгжил , хандлага хаашаа явж байна түүнийг сайн олж харах ёстой. Зөвхөн математикийн багш гээд нэр томьё заагаад байх биш математикийг яаж хэрэглээний болгох уу,амьдралд ямар тустай , хүний хөгжилд ямар өөрчлөлт авчрах вэ гэдэг өнцгөөс харвал хүүхдэд хэрэгтэй хичээл болно гэсэн үг .Боловсролын философийн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь цөөн хэдэн багш, судлаачид эрдэм шинжэлгээний өгүүлэл, сурах бичиг ,зэргээр хязгаарлаж болохгүй. Их дээд сургуульд сурдаггүй , ажил хөдөлмөр эрхэлж буй болон эрхэлдэггүй хүмүүсийн оюун ухаанд боловсролын философийн суурь ойлглотийг яаж суулгах вэ, өнөөгийн монгол хүний оюун санааны үнэт зүйл юу байх вэ гэдгийг судалж дахин тодорхойлон бүх нийтэд хүргэж ,ул суурьтай хандах хэрэгтэй. Учир нь өнөөгийн хүмүүст буй шунал , атаархал, туйлшрал зэрэг зан чанарыг багасгахад яаж туслаж , дөрөв тав дахь хэмжээст ертөнцөд шилжин амьдрахад ихэд хэрэгтэй юм. Боловсролын философийг хялбаршуулж олон нийтэд хүргэснээр хүн түүнийг өөрийн болгож цаашид яаж амьдралдаа хэрэглэх талаар судалж, танин мэдэх боломжийг нь олгох хэрэгтэй.

Familyandpeople.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *