Амьдрал гэдэг тэр аяараа сургамж , туршлага байдаг. Хүмүүс амьдрах тусмаа сургамж , туршлага илүү их олж авдаг. Хүн насаараа амьдрах ханиа олохдоо түүнтэйгээ , ижил сонирхолтой байх ёстой. Сонирхол нь зөрчилдөгөөс гэр бүлийн салалт их гардаг. Нэг нь эмч нөгөө нь огт тийм юм сонирхдоггүй бол хамтын сонирхолгүйгээр удаан жил яаж ч амьдрахав дээ. Бидний энэ одоо амьдарч байгаа зах зээлийн нийгэм буюу капитализм бол зохиомол биш, жамын нийгэм юм. Энэ нь чөлөөт арилжааны нийгэм болохоор хүний цаад мөн чанартай таарч байдаг. Нэгэнт эрх чөлөөт иргэдийн зөвшлийн нийгэм учраас өөрийг нь тогтолцоо болон мөн чанарынх нь хувьд шүүмжлэх ямарч шүүмжийг чөлөөтэй байлгадаг тул өөрөө өөрийгөө засан сайжруулах дотоод бололцоотой байдаг байна. Каптализм нь хүний нийт түүхтэй харьцуулбал залуухан нийгэм юм. Иймдээ ч маш олон уламжлалт зан заншил, ойлголт, бүтэцийг эвдсэн боловч өөрийн шинэ норм хэм хэмжээг тогтоон уламжлал болгож байгаа. Энэ нийгэмд байгаа олон олон арилжаа нь хүмүүсийг бие биенийх нь өмнө үүрэг хариуцлагатай болгож өгдөг. Арилжааны энэ ертөнцөд л хүн илүү сэтгэдэг, өөрийнхөө үйлдэлдээ хариуцлага хүлээдэг. Мөн нэг нэгэндээ амалсан амлалтандаа хүрдэг. Тиймээс энэ нийгэмд ажиллаж амьдарч байгаа хүмүүс улам их амжилт олохын тулд улам ухаалаг , илүү шудрага байхыг хичээж алдаанаас аль болох зайлсхийнэ. Үгүйдээ л тэд арилжигчдадаа дайсагнасан сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд зан чанарын хувьд илүү эелдэг , найрсаг байх гэж хичээдэг. Олон хүн ёс суртахууныг хариу харахгүй буянлаг , өгөөмөр , тусархаг байхаар хэмждэг тул хариу тус , ирээдүйн ашгаа харсан сайн санааны үйлсийг арилжааны шинжтэй учраас ёс суртахуунгүй гэж үздэг. Тэгвэл бодит амьдрал дээр яадаг юм. Хүмүүс өөртөө илүү цалин мөнгийг нь харж ажилд ордог. Хүний амьдралд мөнгө чухал. Хүнд өөрт нь тулгарч байгаа олон олон асуудалын 70-аас 80 хувийг мөнгө л шийднэ. Гэхдээ мөнгөний шийдэж чаддаггүй зөндөө юм байна. Хайр дурлал , сайхан сэтгэл ,бие биедээ туслахаас авахуулаад энэ тэрийг мөнгөөр шийдэхгүй. Нөгөө талаас бурханы сургаальд хүртэл байдаг, чинээлэг, бэл бэнчинтэй байж буян хийнэ шүү гэдэг. Цоорхой оймстой , солих өмдгүй хүн буян хийнэ гэж байхгүй. Зарим хүмүүс мөнгийг хэтэрхий их үгүйсгэдэг юм, зарим нь мөнгийг бурханчилдаг . Аль аль өнцөгөөс л харах чадвартай байх хэрэгтэй. Тиймээс хүн эрхэлж байгаа ажилдаа удаан тогтвортой ажиллах тусам ажилдаа дуртай болон илүү цагаар ажиллах, сайн дураараа аль нэг зүйлийг ямар ч хөлсгүй хийх нь тун энгийн үзэгдэл. Энийг хүнийрхэхгүй байх, өөриймсөг загнах гэж бид ярьдаг. Хэрэв та найзаасаа ямар нэг юм гуйхад хариуд нь маргааш гэрийг нь цэвэрлэж өгөхийг шаардвал нөхөрлөл ингээд тасарлаа гэсэн үг. Хүн ер нь сүргэлж хамтарч биенийхээ дэмээр болдог нийгмийн амьтан . Үүний нэг талыг нь бүрэн үгүйсгэсэн албадлагын нийгэм нь үнэн хэрэгтээ хувийн тун ч өчүүхэн гэж хэлж болохуйц жижиг эрх ашгийн төлөө бусдын ямар ч үнэ цэнэтэй нийтлэг эрх ашгаа хорлон сүйтгэхэд бэлэн шинэ төрлийн ёс суртахуун гарч ирж байгаа юм. Зарим ухар мөчид хүмүүс өөрийн өчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд нийгмийн хамгийн том гэгдэх эрх ашгийг барьж аван хамгаалах бамбай болгодог хоёр нүүртэн хүмүүс л эх орон , ард түмэн ,анги нийгмийн төлөө , гэрэлт ирээүйн төлөө ,сая сая гэмгүй хүний амийг хохироож , айл болгоны , хувь хүн болгоны хувь заяагаар наадсан байдаг хүний түүх байдаг. Ингэхээр асуудалд тухайн хүн хувийн эрх ашгаа бодсон талаас нь биш бусдын эрх ашгийг хохироосон талаас нь авч үзэх учиртай. Хэдийгээр хувийн эрх ашиг нь хамгийн том нь гэж хуульчилсан боловч үүнийгээ бид маш муухай зүйл гэж үздэг. Мэдээж бурхад биш хүн юм болохоор хувийн эрх ашгийнхаа төлөө үхэн хатдаг боловч энийгээ маш их нууна. Муухай гээд ойлгочихсон учраас үүнийгээ далдлах хамгийн сайхан нуувчаар эх орон, ард түмэн хэмээх лоозонг сонгон нохойд барьдаг мод болгоно. Муу тал нь хувийн эрх ашиг хамгийн том , хамгийн үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хүн тус бүрт хамаатай юм. Мөн бусдын эрх ашгийг үл хөндөх, бусдын эрх ашгийн төлөө чөмгөө дундартал зүтгэх хоёрын ялгааг олж харж чаддаг байх нь ч бас л урлаг юм. Хүн үүнд удаан хугацаатай суралцдаг гэж ухаатанууд үздэг болтой. Нассау Сэниорын хэлсэнээр ” Баялаг хайж , мөнгө эргэлдүүлнэ гэдэг нь ёс суртахуунаа дээшлүүлэх аугаа их булаг руу хүн төрөлхтөн хамтаараа тэмүүлнэ гэсэн үг”.” Баабар ингэж өгүүлэвээс .”2009 он
Familyandpeople.mn
промокод на продамус https://www.prodamus-promokod1.ru .