Дорж гэгч хүүхдүүддээ хэт их анхаарал тавьдаг нэгэн эр байжээ. Эхнэр нь ч мөн авил байв. Хүүхдүүдийнхээ хүссэн бүхнийг тэр дор нь биелүүлдэг байлаа. Тэднийг нүднийхээ цөцгий мэт хайрлан хамгаалж , хаан ч явсан тэднээс салдаггүй байжээ. “Битгий их гүй , хөлөрчихнө,” ” битгий үсэр , уначихна”гээд л хүүхдийг зоргоор нь хэзээ ч байлгадаггүй гэнэ . Хөдөө зугалгаар явахаараа тэдний гараас тавьдаггүй . Ээжийн хувьд мөн л цэвэр цэмцгэр нэгэн гэнэ. Хүүхдүүдийнх нь хувцас нь хиртчихвий гэж хоолыг нь өөрөө идүүлж , бие засахад нь хүртэл тусалдаг байв. Аав ээж нь бүхнийг хийчихдэг болохоор хүүхдүүд нь ямар ч ажилгүй , залхуу болжээ. Хүүхдүүд нь санаачлагаараа ямар ч ажил хийж чадахаа больжээ. Өглөө босоод бүгд л энд тэндээс нэг юм хэлдэг болжээ. “Ээж, өмд өмсүүлээд өг . Аав, миний оймс хаана байна? Ээж бие засмаар байна. Аав нүүр угаагаад өг” гэх мэт . Хүүхдүүд залхуу, ажил сураагүй болохоор аав ээж хоёр нь бүх зүйлийг хийх гэж үнэхээр их ядардаг байжээ. Хүн болгонд нэг үйлчлэгч хэрэгтэй болжээ. Гэрт нь хоёр үйлчлэгч байдаг ч тэдэнд хүрэлцдэггүй байжээ. Ээж нь хөршүүддээ үргэлж “танай хүүхдүүд ямар сайхан юм бэ? өөрсдийнхөө ажлыг өөрсдөө л хийх юм. Манай хүүхдүүд их эрх юм . Би л байхгүй бол юугаа ч хийж чадахгүй, жаахан оройтож босох л юм бол тэд өлсөж үхэх нээ” гэдэг энэ шүү аав, ээжүүдээ.