Бид хүүхэддээ ямар нэгэн зүйлийн тухай хэлж өгөхдөө энэ бүхэн түүнд хожим том болсон хойно нь хэрэг болно гэж боддог учраас хэлдэг. “Сүүгээ хөргөгчинд хийж бай, ил удвал гашилдаг”,”Ил шархыг цэвэрхэн байлгах хэрэгтэй”гэх мэт эцэг, эхчүүд та бүхний хэлж өгдөг олон зүйлийг хүүхэд хэзээ ч мартахгүйгээр ой тойндоо санаж үлдсэн байх учиртай болдог. Тиймээс эцэг, эхчүүд ” би энэ тухай хэлээд өгсөн юм чинь хүүхдүүд маань өөрөө бас хариуцлагатай байх ёстой” гэж боддог. Амьдралаас харахад эцэг, эхчүүдийн хувьд мэдээлэл өгөх нь тийм ч хэцүү бус ажээ. Хүүхдийнхээ өмнө олж мэдсэн мэдээллийг дахин давтан өгөхөөс татгалзах хэрэгтэй. Хэрвээ та арван настай охиндоо “Сүүг хөргөгчинд хийхгүй бол гашилдаг” гэж хэлбэл охин тань түүнийг тэнэг гэж байна эсвэл албаар даажигнаж байна гэж л ойлгож хүлээж авна. Өсвөр насныхны хувьд “Хаалга”…”Аяга”…эсвэл “Хувцас” гэх мэт ганц нэг цөөн үгээр ярихыг илүүд үздэг ажээ. Тэдэнд энэ нь үргэлжилсэн лекц сонссоноос хамаагүй дээр санагддаг байна. Шууд зааварчилсны оронд ганц нэг цөөн үгээр харьцах нь өөрөө санаж сэтгэж , юу хийхээ бодох эрх чөлөөг олгодог. “Хаалга ” гэсэн ганц үгийг сонсоод “Хаалгаа яах ёстой билээ” …”Өө тийм хаалгаа хаах юм байна” гэж боддог. Ганц үгээр юмсыг илэрхийлэхдээ хүүхдийнхээ нэрийг бүү хэлж бай. Хэрвээ та хүүхдээ нэрээр нь дуудан зэмлэл хүртээвэл түүнд өдрийн туршид загнуулж чичлүүлж байгаа мэт санагдах болно. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ мэдрэмжээ хуваалцах нь сайн үр дүн өгдөг гэж бодож хүлээж авдаг. Гэхдээ энэ аргыг дандаа хэрэглэх нь бас зохистой биш. Учир нь хүүхэд үргэлж өөрчлөгдөж хөгжиж байдаг. Хоёр хүүгийн ээж хүүхдүүддээ үе үе тэвчээргүй зан гаргадагтаа түүний сэтгэл санаа нь зовиурладаг байжээ. Гэхдээ эцэст нь тэр эмэгтэй өөрийнхөө мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхийг хичээж , мөн энэ тухайгаа хүүхдүүддээ мэдэх боломж олгож чаджээ. Тэр хүүхдүүддээ өөрийнхөө тэвчээр ямар байгааг хэлэхдээ ” Миний тэвчээр ямар байна гэж та нар бодож байна. Тарвасны чинээ тэвчээртэй байна” гэж дүрслэн хэлэх болжээ. Хэсэг хугацааны дараа ” Нөгөө тарвасан чинээ тэвчээр маань одоо усан үзэмний хэмжээтэй болоод байна.”,дахин хэсэг хугацааны дараа тэрээр “Тэвчээр маань вандуйны хэмжээтэй боллоо. Одоо та нар томоотой байхгүй бол тэвчээр минь барагдах нь байна шүү ” гэж өөрийнхөө мэдрэмжийг ойлгуулах болжээ. Хүүхдүүд нь түүний байдлыг ихэд буурь суурьтайгаар хүлээн авч байгааг тэрээр ойлгожээ. Учир нь хоёр хүү нь нэгэн орой “Ээж ээ, таны тэвчээр хэр байна вэ? Та бидэнд үлгэр уншиж өгч чадах уу ” гэж асуужээ. Эцэг эхчүүдээ энэ аргыг хүүхдүүддээ хэрэглээд үзээрэй. Мөн насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдийг хүндэтгэвэл тэд ч мөн та нарыг эргүүлэн хүндэтгэдэг нь амьдралын туршлагаас илэрхий болсон билээ. “Би юу мэдэрч байгаагаа мэдэж байна. Бас таны юу мэдэрч байгааг ойлгож байна. Надад бие биенийхээ мэдрэмжийг мэддэг, ойлгодог, санаа тавьдаг гэр бүлтэй байх сайхан байна”гэсэн мэдрэмжийг бий болгох хэрэгтэй. Зарим хүүхэд эцэг эхтэйгээ санал зөрөхөөс ихэд эмзэглэдэг . Тэдний хувьд ” Би буруутай байна” эсвэл “Миний уур маш их хүрч байна” гэсэн үгс үнэхээр тэвчихийн аргагүй санагддаг. Ийм хүүхэд эцэг, эхийн мэдрэмжээ илэрхийлсэн үгэнд “Тэгвэл би ч бас ууртай байна.”гэж хариулдаг. Энэ тохиолдолд эцэг, эхчүүд илүү тэвчээртэй байх шаардлагатай бөгөөд өөрсдийн мэдрэмжийг шууд хүүхэдтэйгээ холболгүйгээр илэрхийлэх хэрэгтэй.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Come on over and visit my site donde comprar priligy mexico