Сургуульд сурч буй хүүхдүүдэд эрдэм ном заахаас гадна хувийн зохион байгуулалтад сургах нь нэн чухал болоод байна. Энэ нь цаашлаад гэр орондоо эмх цэгцтэй , тархи толгойдоо хийх эрдэм ном нь ч эмх цэгцтэй байх нь тэдний ирээдүйн амьдралд нь хэрэгтэй. Бодит байдал дээр ерөнхий боловсролын сургуульд бодит амьдралаас сургахаас илүү байгалийн шинжлэх ухааны хичээл тоо, физик, хими гээд олон хичээлээр сургаж байна. Тэгвэл сургуулиас гадуур эргэн тойронд нь сэтгэл хэрд хийлгэсэн муухай хэрэгүүд гарах нь нийгмийн сүлжээгээр гэрлийн хурдаар тархаж байна. Энэ муу муухай хэрэгүүдийн эх нь хаана байгааг хайгаад үзэхээр нөгөө л боловсролын асуудал болж хувираад байна. Сургуулийн хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэг манай хүүхдийн сургуулиас хол юм гэсэн ахархан бодол тээх нь буруу шүү эцэг ,эхчүүдээ. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болох нь энүүхэнд шүү. Иймд боловсролоо сайжруулах тал дээр бүх боловсролын байгуулага анхаарахгүй бол цаг алдаад л байх юм. Тиймээс хүүхдүүдээ энэ нийгэмд тэнцэх зөв иргэн болгохын тулд өнөөгийн сургуулийн сурагчийг яаж сургах ёстойг нь ярих учиртай. Боловсролын яам нь шинээр төрөн гарч байгаа иргэн бүрээ тодорхой ийм хэмжээнд хүргэнэ гэсэн нэгдсэн зорилого байх ёстой. Гэтэл эрх мэдэл бүхий хүмүүс тодорхой шийдвэргүй ,өөр өөрийнхөөрөө л ярьсаар байна. Хүүхдэд хичээлийг нь заахад төвөггүй ойлгодог тийм хичээл болгоход , тэр хичээл өөрийнх нь болж хожим амьдралдаа хэрэглэж , ашиглах нь сургуульд сурсаны хэрэг бүтэж байгаа юм. Эцэг эхчүүд ийм л үр дүнг сургуулиас хүлээдэг юм.
1. Бичгийн алдаа их
2. Гарчиг болон агуулга?
3. Нийтлэл эсвэл сэтгэгдэл ?
Сур сур бас дахин суралц! В.И.У
NICE
高級 ラブドールIt’s okay if you are nervous—that is how you are supposed to feel.But living alone for the first time doesn’t have to be scary.