Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ амьдралд хэрхэн бэлтгэдэг вэ

Томчууд бид хүүхдүүдийг толгой даасан амьдралд бэлтгэдэг билээ. Тэр толгой даасан амьдрал нь хар бага наснаас уламжилж ирсэн дотоод амьдралынх нь илэрхийлэл болно.  Бага насанд төрсөн сэтгэл , сонирхол насанд хүрсэн хойно уг хүний үйл хөдлөлийг тодорхойлно. Тэр хүн оюун ухааны хэрэгцээгээ хэдий хэр хөгжүүлж, хүрээлэн буй орчноо хэр зэрэг нээж чадсан байна вэ, ахуй амьдрал нь төдийчинээ өргөн агуулгатай болох юм. Чухам энэ л танай хүүхдийг шинэ шинэ зүйл мэдэх гэсэн хүслийг ориглуулж, юм хийлгүй зүгээр сууж чаддаггүй болгоно. Дотоод сэтгэлийн идэвхтэй байх нь хүүдийн чинь хувьд зүй ёсны хэрэг болж , түүний сэтгэлийг амьдралын жинхэнэ үнэтэй  зүйл тийш татаж, эрхэм зорилго, итгэл үнэмшил нь төлөвшихэд хүргэдэг байна. Өсвөр насандаа танай хүүхэд насанд хүрэх босгыг алхахдаа оюун санааны боловсронгуй хэрэгцээтэй болсон байх ёстой. Эс тэгвэл амьдралын жинхэнэ үнэт зүйлсийг хуримтлуулж чадалгүй хуурмаг зүйлээр сэтгэлээ хуурдаг болно. Аахар шаахархан юмаар хөөцөлдөж , өөрийгөө зугаацуулаад , учир утгагүй юманд зав чөлөө гаргах гэж  хамаг хүч тамираа үрдэг этгээд болон хувирахаас өөрцгүй юм. Мөн өөрийгөө “Нэг л удаа амьдрах юм хойно доо” гэсэн хэнэггүй  үгээр сэтгэлээ тайвшруулж суудаг байна. Энэ насны амьдралаас өөр янзын амьдрал гэж байхгүй. Иймээс өөрийгөө өнгөрсөн үеийнхний оюун санааны туршлагаас эх авч ирээдүйн үеийнхэнд үргэлжлүүлэх ёстой бие хүн гэдгээ мэдрэхгүйгээр нэгэн насыг өнгөрүүлж үлгэн салган амьдарна гэдэг бол чиний л муугийнх шүү. Эцэг эх чинь чиний биеийг төрүүлээд , өсгөж өсвөр насанд чинь хүргэж өгсөн юм. Мөн сургууль бол мэдлэгийн ганц их булаг байхаа больж байна. Сургуулиас гадуур интернэт орчиноос хүүхдүүд улам их мэдээлэл болон эрдэм мэдлэгийг өөрийнхөө хүссэнээр авч байна. Харин эцэг эхчүүд интернэт орчиноос авах мэдээллийг нь хянаж байх нь танай хүүхдэд хожимийн хор уршигаас сэргийлэх юм. Хүүхэд чинь өсөх тусам үеийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх нь илүү сонирхолтой болдог. Гэвч энэ нь эцэг эхийн нөлөө заавал  суларна гэсэн үг биш юм. Гагцхүү эцэг эх нь хүүхдэдээ хамгийн их юм мэдүүлж өгдөг байсан тэр цаг үе өнгөрнө гэсэн үг. Одоо бол хүүхдийн үйл хөдлөлд яг тухайн цаг үеийн хүмүүжүүлэх нөлөө бус, харин уг хүүхэд өрх гэрийн харилцаанаас урьд яаж хүмүүжсэн нь хамаарна. Ажил ихтэй ээжийн яриа: Манай хүүхэд нэг үе жүжигчин болно гэж байгаад зураач болно гээд тэгснээ багш болно гэж байснаа бас л больчихсон… гэж гоморхож байв. Бас болоогүй эцэг эхийгээ үл ойшоох ихэрхэн ярих, урьдаас бэлтгэсэн үгээрээ тоглоом тохуу хийх болж, үүнд нь миний сэтгэл түгшинэ. Энэ хүүхдийн сонирхсон зүйл нь оюун санааны хэрэгцээ шаардлага бус, харин өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болох явдал цөөнгүй байдаг. Өсвөр насанд биеэ авч явах өөрийн дадал тогтоогүй байдаг тул өөр хүний “чамин” маягийг шохоорхон, өөртөө тааруулахыг оролдох явдал цөөнгүй байдаг. 

Familyandpeople .mn

One Reply to “Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ амьдралд хэрхэн бэлтгэдэг вэ”

  1. In the long term, we must consider the use of community resources to control risk factors, the delivery of supportive medical care, support in life change issues and of course, client tracking dapoxetina comprar online Testosterone replacement is an effective treatment option to replace the body s natural decline in hormone production

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *