Жаргал даахгүйн зовлон их

Family and people.mn

Гэр бүл доторхи нөхөр, эхнэр хоёрын хоорондын  харилцаа ,хүүхдийнхээ   хүмүүжил  болоод , эцэг эхийн хариуцлагыг зөв чиглүүлж  хөгжүүлэх явдал өнөөдөр монголын нийгэмд гол болоод байна. Мөнгө, санхүү нь гэр бүлийн харилцаанд олон асуудал үүсгэж ,улмаар гэр бүл салалт, хүүхэд томчуудын дунд хохрирч үлдэх  гээд хямралыг үүсэх нэг шалтгаан болж байна. Өнөөдөр гэр бүл болох гэж байгаа хосууд гэрлэлт болон бие биенээ сайн судалж байж муу, сайн талуудаа нуулгүй ярилцаж байж   ханиа зөв сонгох нь  ирээдүйд учирч болох олон зовлонгоос хэн хэнээ аварч чадах нь түр зуурын шохоорхолд автан нийлэхээс л сэргийлэх учиртай. Мөн гэр бүл бологсод дотор боловсрол, эд материаллаг хангамж ,нөхцлийн ялгаа нь хосуудын тэгш бус харилцааг бий болгож  эхнэр нөхөр хоорондоо сэтгэл ханамжгүй байх , олон шалтгаан үүсэн бий болдог. Дээрхи шалтгаанаас үүдэн үр хүүхдэд сөргөөр нөлөөлж эцэг эх нь хэн нэгэндээ муухай харьцаж байгаа үүлдэл нь дэргэд байгаа гэр бүлийн бусад гишүүдийн  цааш, ирээдүйд муу нөлөө болон үлдэнэ. Энэ гэр бүлийн тайван бус байдал нь тэдний  хэн хэн нь өөрийгөө үнлэх үнэ цэнээ үгүй хийж, хэнд ч хэрэггүй хэмээн үзэж , хэнийг ч хүндэлж хайрлахгүй , хүйтэн хэрцгий сэтгэл зүрхтэй, ямар ч итгэл найдваргүй амьдарч байгаа хүмүүс нийгэмд олширох юм. Энэ муу муухай үзэгдэл нь даамжирч, амьдралын жаахан бэрхшээлд бүдэрч  гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болж стресс бухимдлаас гарах зам нь холдож архинд ордог байна. Эр, эм алин ч энэ үед архи, дарс хэрэглэн сэтгэл зүрхээ засах шалтгаар буруу замаар ихэнх нь  будаа  тээгээд  дуусдаг байна. Жаргал даахгүйн зовлон чинь л энэ шүү дээ.  Нөгөө бий бологсон сайхан гэр бүл нь юунаас болж, яагаад  үгүй болох аюултай шалтгааныг хүмүүс сайн мэддэг.   Учир нь ийм жишээг амьдралын эргэн тойрноос  хангалттай харж , сонсож байсан байдаг. Үүнийг дагаж хайран сайхан үр хүүхдүүдэд нь  ямар хэцүү байдаг  бол гэж бодохоос  цээж харанхуйлах юм.  Гэр бүлийн буруу үйлдлээс урьдчилан сэргийлж, насанд хүрсэн хойно нь хүүхдээ элдэв саад бэрхшээл , санаа зовоосон асуудлаас хол байлая гэвэл сурч мэдэх  тэр үед нь сайн боловсрол эзэмшүүлэх ,нийгэмдээ дасан зохицох чадварыг эзэмшүүлэх нь чухал юм. Түүнчлэн жендерийн хэвшмэл ойлголтын зөрүүгээс болж гэр бүлийн харилцаанд зөрчил үүсч  байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүнийг зөвхөн үр хүүхэд төрүүлж , өсгөн бойжуулах , хүмүүжүүлэх , эр нөхрийн олсныг эмхлэн, гэрийн мухар сахиж ,гэрийн ажил хийх зэрэг нарийн тогтсон хөдөлмөрийн хуваарьт олон зууны турш дасган зохицуулжээ. Энэ нь монгол эмэгтэйчүүдийн сурч боловсрох , ажиллаж хөдөлмөрлөх , нийгэмд эзлэх байр суурийг хязгаарлах шалтгаан болж байна. Гэхдээ бүх л гэр бүлийн орчинд   хараахан муу муухай болчихоогүй байна. Гэр бүлээ сайхан авч яваа залуус олширч бусдадаа  үлгэр дууриал болсоор байна. Тиймээс   гэр бүлээ яаж авч явахаа   эр хүн та мэднэ ,өрхийн тэргүүн та гэр бүлээ сайхан аз жаргалтай байлгах  бүхий  л юмны гол ноён нуруун,  уул шигээ дөлгөөн монгол эр хүн та шүү .

Family and people.mn

6 Replies to “Жаргал даахгүйн зовлон их”

  1. I think this is one of the most significant info for me. And i am glad reading your article. But should remark on some general things, The website style is great, the articles is really great : D. Good job, cheers

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *