Хүн хэр урт удаан насалж эрүүл тунх амьдрах вэ гэдэг хориос дөчин насны хооронд хэр зөв амьдарснаас шууд хамаардаг гэж үздэг. Тиймээс, өөртөө тавих анхаарлаа аль болох эрт эхлэх хэрэгтэй юм. Гучин настай байсан ч эрт гэж бодолгүй өөрийн эрүүл мэнддээ анхаарч, зөв амьдралаар амьдарвал илүү үр дүнтэй, тэр хэмжээгээрээ аз жаргалтай урт удаан нас нэмэгдэнэ гэхэд болно. Хүн хэд хүртэл наслах эрмэлзэлтэй байна, төдий чинээ урт насалдаг хэмээн шинжлэх ухаанаар нотлогдсон бодит үнэн болжээ. Ангаахын эрдэмтэд төв мэдрэлийн систем болон эсийн генетик хамаарлыг тогтоосон туршилт хийжээ. Дүгнэлт нь хүн өөрийн оюун ухаанаараа өөрсдөдөө юуг ч итгүүлж болдог байна. Хүсвэл эв эрүүл болж ч болно, хүсвэл хамгийн сул дорой ч болж болдог байна. Та өөрийнхөө ухаан бодлыг зөв чиглүүлэн удирдаж чадвал насыг нэмэх бүрэн бололцоотой байдаг аж. Хүний бие эрхтнүүдийг механик бат бөх талаас нь аваад үзвэл 100 жил бүрэн сайн ажиллагаатай явах нөөцтэй гэж үздэг. Манайхан 60 нас хүрээд л ” За даа би ч өөрийнхөө хийхийг хийгээд дуусгачихсан даа” хэмээн түгээмэл алдааг хэзээ ч гаргаж болохгүй. Тэгвэл өөрийн мэдэлгүйгээр генүүддээ үхлийн команд өгдөг байна. Өндөр нас наслана гэж өөрийн дотоод ухамсартаа тохиргоо суулгаж өгөхөөс гадна ер нь амьдралын нийтлэг тохиолдлуудад ямагт зөв байр сууринаас хандах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд бухимдах, гомдох, эсвэл сэтгэл санаагаар унах зэрэг нь хүний цусыг шууд утгаараа бохирдуулж байдаг. Төв мэдрэлийн системээс эсүүдэд түгшүүртэй сигнал өгөх үед хариу үйлдэл явагддаг нь цус татгадаж хүний дархлаа тэр чигтээ сулардаг байна. Зүрхний болон гэдэсний өвчнүүд бол амьдралд хандах хандлага буруу байсны шууд үр дүн юм. Хэдийгээр төрөлхийн зан төрхөө өөрчлөх нь тийм ч хялбар биш боловч сайн сайханд итгэж явах хэрэгтэй. Хөгширөлттэй тэмцэж эхлэхэд хэзээ ч эртдэхгүй. Биохимийн салбарт нээгдээд байгаа сүүлийн үеийн технологи нь хүний хорин насыг тооллын эхлэлээрээ авсан байдаг. Энэ насанд хүний өсөлт хөгжил бүрэн гүйцэж, хамгийн чухал гормонуудын хэмжээ дээд цэгтээ хүрсэн байдагтай холбоотой. Хөгшрөлттэй тэмцэх аль ч эмчилгээний гол зорилго нь хорин настай хүнтэй тэнцэх хэмжээний биохимийн найрлагад хүрэх явдал юм. Ангаах ухааны салбарт хэдэн арваараа тоологдох эдгээр эмчилгээний аргууд нь зөвхөн гормоны дутагдлыг нөхөн сэргээхэд чиглээд зогсохгүй бүхий л төрлийн фермент, эрдэс бодисууд, хүчил болон амин дэм, зарим шаардлагатай өөхийг хүртэл төлжүүлж байдаг. Мөн зөв төлөвлөгдсөн хоолны дэглэм болон зохистой хэмжээний биеийн хөдөлгөөнтэй хослуулан хэрэгжүүлбэл гайхалтай үр дүнг гаргаж чадах юм. Хөгшрөлттэй тэмцэж эхлэхэд эрчимтэй арга хэмжээ дээр нь зорилгодоо хүрэх чин хүсэл байвал үр дүнд жар, далан настайдаа ч хүрч болдог. Энэ насны хүмүүс биеийн тамирын танхид ирж спортоор хичээллэж, шинэ амьдралаа эхлүүлдэг. Идэр сайхан залуу насандаа буцаад очно гэж байхгүй. Эрүүл саруул урт удаан наслахын утга учир нь эргээд хуучин цагтаа очихын нэр биш юм. Харин хэдэн ч настай байсан гэсэн дахиад цаана нь байх гэрэлт ирээдүй рүүгээ итгэлтэйгээр харан сэтгэл тэнүүн амьдрахад оршино.
сайхан ойлгоц авлаа
Thank you for sharing such valuable information!
Because only 38 percent of U.S.ラブドール セックス
lorazepam and midazolam both increase sedation priligy alternative Serious Use Alternative 1 erythromycin stearate decreases effects of typhoid vaccine live by pharmacodynamic antagonism
buy priligy reddit Data extraction, synthesis and analyses