Хүмүүс яаг ингэж ярьдаг” Тригонометр амьдралд ямар хэрэгтэй юм вэ?” гэж хүртэл асуудаг. Харин би хариуд нь ” Чи бол тамирчин. Одоо үзэж буй хичээлүүд чамайг хүчирхэг болгох дасгалууд юм. Биеийн тамирийн хичээл хөнгөн, уран зохиол дунд, математик хамгийн хүнд дасгал. Чи сайн тамирчин болохын тулд бүх дасгалаа хийх хэрэгтэй. Бүр илүү амжилтанд хүрье гэвэл хамгийн хүндийг нь хий. Хүндийг нь хийж сурсан хүн бусад дасгалд түүртэхгүй” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр үзсэн хичээл амьдралд шууд ашиглагдаж , үр нөлөө үзүүлэхгүй байж болох ч чиний оюун ухааныг задалж,хөгжүүлэхэд чухал дасгал болдог гэдгийг ойлгуулахыг зорьдог. Бүгд ижил түвшинд ойлгож , хүлээж авах боломжгүй Хүн бүрт өөрийн гэсэн багтаамж бий. Харин багш хүн тэр багтаамжийг нь дүүртэл хичээл заах хэрэгтэй. Манайхны дунд нэг нийтлэг ойлголт байдаг нь олон цаг хичээл заалгавал үр дүнтэй гэдэг. Харамсалтай нь тийм биш. Тухайн хүний ойлгох чадвар, хүлээж авах багтаамж юу юунаас ч чухал. Хоёр хүүхдэд яг ижил 100 цагийн хичээл заалаа гэхэд үр дүн нь харилцан адилгүй байна. 100 цагийн хичээл заалгасан хүүхэд 50 цагийн хичээл үзсэн хүүхэдтэй ижил түвшний ойлголттой байж ч болох. Боловсролын салбарынхан сүүлийн үед “Олимпиад хэрэггүй, бүх хүүхдийг ижил түвшинд сургаж, хөгжүүлэх хэрэгтэй” гэж ярих болсон. Энэ бодлого ихээхэн учир дутагдалтай санагддаг. Дээр хэлсэнчлэн бүх хүүхдийн аливааг хүлээж авах, ойлгох түвшин харилцан адилгүй. Тиймээс тодорхой хэсэг нь манлайлж, бусдынхаа өмнө явах нь мэдээжийн хэрэг. Яах вэ, ийм бодлого хэрэгжүүлбэл “ар”-ын хүүхдүүд улаан шугам руу дөхөж магадгүй юм. Гэтэл тэдний урьд яваа хүүхэд яах вэ. Бусдыгаа хүлээх үү. Бүгд ижил байх ёстой гээд өөрийгөө дарах уу. Уг нь бол аль аль нь сурч өөрийнхөө хэмжээнд хөгжиж байх ёстой. Бүх сурагчийг нэг хэвэнд цутгасан юм шиг ижил төрхтэй болгож чадахгүйтэй л адил зүйл шүү дээ. Бага ангид унших, бичих, бодох зэрэг цаашид суралцах суурь чадваруудыг хүүхдэд эзэмшүүлдэг учраас аль болох жигд хөгжүүлэх бодлого баримталдаг. Харин дунд ,ахлах ангийн сурагчдад нэгдсэн түвшин тогтоох боломжгүй. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн 60-70 хувь нь эрэгтэй сурагч байдаг. Олимпиадад оролцогчдын хувьд ч ялгаагүй. Миний бодлоор багш нараас шалтгаалдаг байж магадгүй. Эмэгтэй хүүхдүүдийн чадварыг илэрүүлэх, олж харах , тэдэнтэй ажиллах тал дээр туршлагагүй, дутагдалтай байж болох юм.Нөгөөтээгүүр, хүйсийн харьцаанаас үүдэлтэй байх боломжтой . Тэрнээс математикт эрэгтэй хүүхэд эмэгтэйгээсээ илүү авьяастай гэдгийг баталж нотолсон зүйл байхгүй шүү дээ.
/Нэгдүгээр сургуулийн Математикийн заах аргын нэгдлийн ахлагч багш Э. Батзаяа. / Өнөөдөр сониноос товчлон хүргэв.
Familyandpeople.mn
Легальные букмекерские приложения позволяют легко скачать БК на Android и наслаждаться игрой
Ищете рабочее зеркало? Перейдите на 888Starz рабочее зеркало
Ищете экономичные грузоперевозки Новосибирск? Попутный груз — отличный вариант
Получите полный доступ, просто скачайте 888starz apk ios
Чтобы улучшить SEO, попробуйте методы накрутки ПФ и достигните лучших позиций.
Ищете надежные грузоперевозки Новосибирск Татарск? Попутная доставка — это удобно и выгодно.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Сначала потренируйтесь с лаки джет демо счет и изучите механику игры.
Use 888Starz bonus codes for extra rewards on every game.
A H E staining of adult TA and diaphragm muscles from WT, Tg Cmk Mir486, Dmd mdx 5Cv, and Dmd mdx 5Cv Tg Cmk Mir486 mice priligy dapoxetine 30mg Mechanisms of action and recent clinical developments 1
Para una experiencia unica, usa el 1xslots codigo promocional y aumenta tus beneficios.
So I m curious is this normal pcos priligy reddit
загрузить приложения казино https://www.rotarynairobieast.org/onlajn-kazino-s-minimalnym-depozitom-10-grn-v/