Нэг нь ажил хайдаг, нөгөө нэг нь ажилчин хайдаг

Албан байгууллагад ажиллах хүч тогтвортой ажиллах хэд хэдэн зүйлс бий. Нэгдүгээрт , хамт олон  Хоёрдугаарт , зөв шударгаар  сургаж , хөгжүүлдэг байх. Гуравдугаарт , хангалттай цалин хөлс өгөх. Ерөөсөө энэ гурван зүйл л шаардлагатай. Эдгээр зүйлсийг бүрдүүлсэн компанид ажилтан тогтвортой ажиллах нэг шалтгаан болдог. Тэгвэл хүний нөөц , хүн ам гэх ойлголтыг зарим хүмүүс хольж ойлгодог. Манай улсад ажилгүй хүн олон байна хэмээн ярьдаг. Нөгөө талаас байгууллагууд ажилтан хайгаад байна. Үүнийг харсан, сонссон хөндлөнгийн хүмүүс ажиллах хүмүүс байхад ажилтан олдохгүй байна гэж юу гэсэн үг юм бэ хэмээн гайхширдаг. Байгууллагууд шалгуур, шаардлага хангасан нөөцийг хайж байдаг. Ажилгүй эсвэл ажил хайж байгаа иргэн байлаа гээд хүний нөөц болдоггүй.  Хүний нөөц гэдэг бол тухайн байгууллага , салбарын шалгуур, шаардлага хангасан хүмүүс байдаг юм. Дэлхийн хаан ч , аль ч улсад хүний нөөцийн хомсдол байдаг. Зөвхөн манай улсад ч байдаг юм биш. Товчхондоо шалгуур хангадаг хүмүүс л хүний нөөц болдог. Энэ үүднээс л сайн хүнийг олтлоо л хайх ёстой. Хүний нөөцийн шаардлагыг хангаж чадах чадварлаг хүнээ олох хүртлээ эрэл сурал хийнэ. Хүний нөөцийг бүрдүүлэхдээ улирал, хагас жил , жил, тэр бүү хэл 3-4 жилийн өмнө хайдаг. Монголд бол өнөөдөр, маргааш , бүр урт хугацаандаа сарын дотор л хүний нөөцөө бүрдүүлэхээр хайгаад байна. Тийм богино хугацаанд шалгуур хангах хүнийг олох хэцүү. Жишээ нь  нэг  байгууллага ажлын зар гаргадаг . Ажлын зарын дагуу ирсэн 10 хүнээс хамгийн гайгүй  гэж үзсэн нэг хүнийг ажилд авдаг алдаа бий. Зарын дагуу ирсэн 10 хүнээс шаардлага хангах  нэг ч хүн байхгүй бол дахин зар гаргах хэрэгтэй. Шалгуур хангах хүн ирэхгүй байвал дахин зар гарга. Шалгуурыг хангах хүн олох хүртлээ зар гаргах хэрэгтэй . Ирсэн хүнээс гайгүйг нь авч буй нь хамгийн том алдаа болж байгаа юм. Бизнесийн төслөө боловсруулж , үйлдвэрээ барьж байх хугацаандаа хүний нөөцөө бэлдэж байх ёстой. Байгууллага өөрөө өөртөө зориулж хүний нөөцөө сургадаг , хөгжүүлдэг , бэлтгэдэг гэсэн үг. Энэ бол дэлхийн стандарт . Манай улсын хувьд уламжлалаараа үйлдвэрээ барьсныхаа дараа хүний нөөцөө хайгаад байдаг нь буруу юм. Хөдөлмөрийн зах зээл дээр зарын дагуу ирж байгаа хүмүүсийн 15 орчим хувь нь найдвартай хүн байх магадлалтай . Үлдсэн 85 хувь нь ажлаа голсон , сольсон, хаясан хүмүүс байдаг. Боломжит хувилбараар хэлбэл зарын дагуу ирсэн 10 хүний хоёр нь  найдвартай гэсэн үг. Үлдсэн найман хүн шалгуур хангахгүй байх магадлалтай .

/Монголын хүний нөөцийн институтын  ерөнхий захирал  Д.Бартанбаатар/

Familyandpeople.mn  

147 Replies to “Нэг нь ажил хайдаг, нөгөө нэг нь ажилчин хайдаг”

  1. In analogy to the flow cytometry results, MTT assay showed GRR10W4, but not GRR10, to be toxic against melanoma cells at the peptide concentrations investigated Fig priligy sg The in vivo anti tumor effect was assessed in BALB c mice, and the results demonstrated that these NPs decreased the tumor volume compared with saline and showed high anti tumor activity

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *