Бид амьдралдаа олон олон хэцүү асуудалтай тулгардаг боловч энэ бүхний ард үнэлж баршгүй нөөц бололцоонууд халхлагдаж байдаг. Хэрэв хүнд асуудал бэрхшээл, зовлон гэж огт байдаггүй байсан бол юу болох вэ? Та ч гэсэн өөртөө ургуулан бодож үзээрэй. Хүмүүст хэцүү асуудал гэж байхгүй болохоор толгой гашилгах зүйлгүй, амрач зугаалаад л, дуртай нэг нь архин далайд нугас шувуу мэт хөвж өгнө биздээ. Ингээд л нөгөө жаргалтай хүмүүс чинь хонь малаасаа огт ялгагдахгүй болж эхэлнэ. Учир нь хүмүүс бидэнд санаа зовоод байх зүйл огт байхгүй . Тэгвэл хүн гээч амьтан бидэнд өрсөлдөөн тэмүүлэл өсөлт хөгжилт хэрэгтэй. Энэ бүхний хөдөлгөгч зүйл нь шийдвэрлэж боломгүй хүнд асуудлууд бэрхшээлүүд юм. Бид цаанаасаа л асуудал бэрхшээлийг гэтлэн давах ,шинэ арга замыг олж илрүүлэхээр заяагдаж төржээ. Тийм ч учраас хүн азаа үзэх, бүтээн босгох , гай зовлонг зайлуулах, хүнд бэрхийг туулах ерөөлтэй тул жаргалтай газар удаан тэсэхгүйд хүрч зовлонт эрлийнхээ замд дахин гардаг. Та бодоод үзээрэй, хүний мөн чанар нь бэрхшээлтэй асуудлуудтай байж байж л аз жаргалтай болдог байна. Хорвоо дэлхий бидэнд саад бэрхшээл заяасны ачаар хүн төрөлхтөн бодож сэтгэж , сурч туршлагажиж бас өсч дэвжиж байгаа юм. Үүнийг тайлбарлахад холоос жишээ татах хэрэггүй. Амьдрал нь дээшилж барга бүх юм нь автомажсан бүюу хагас автомажсан орны хүмүүс хийсвэрлэн сэтгэх, ургуулан бодохдоо тааруухан байдаг бол хөгжил буурай орны дундаж иргэдийн гүйлгээ ухаан буюу IQ нь өндөр байдаг гэж үздэг байна. Хэрэвээ амьдралд шийдвэл зохих асуудал байхгүй бол гахай нохоотой адил идэх, амьд байх , унтах гэх мэтийн хэдэн үйлдэлд л эргэлдэх байлгүй дээ. Энэ нь хүнийг хүн биш адгуус болгох хамгийн сайн арга бөгөөд түүнээс юу ч нэхэхгүйгээр бүх зүйлийг нь бүрэн хангах явдал юм. Бидний хэн нь ч гахай байхыг хүсэхгүй. Ийм учраас хүнд асуудал бэрхшээлийн гэгээтэй талыг нь харж сурцгаая. Бэрхшээлийг та сайн ажиглаад үзвэл энэ нь угтаа хүнд нөөц боломж болох талтай. Бид бүхэн бага байхдаа харьцангүй олон саад бэрхшээлтэй учирдаг, тэднийгээ үргэлжийн зохицуулж , шинээр сурч , өсч дэвждэг. Бага хүүхдийн тархи толгой ч үүнээсээ болоод илүү сэргэлэн , бэрхшээлийг давах илүү арга мэхтэй, тэнхэлтэй байдаг. Иймээс ч чөтгөрийн бага нь адтай гэдэг үг гасан байх.Бага насны хүүхдүүд нь том хүмүүс шиг олон бэрхшээлтэй асуудлаас шантарч шүүрс алдахгүй , тэр ч бүү хэл сэтгэлээр унах тухай ч ойлголт тэдэнд байдаггүй. Бид сургуулийн насны хүүхдэд эхлээд А- г сур гэсэн бэрхшээлтэй тулгадаг.Хэрэв 35 үсэг, 100 хүртэлх тоог цээжлэх бэрхшээлийг давж гаргахгүй л бол нэгдүгээр ангидаа ганцаараа үлдэх аюул нүүрлэх юм. Тиймээс тэд шаргуу хөдөлмөрлөнө, сурна,зовно ихэнхдээ бэрхшээлийг даван туулж байж л хүн болдог юм.
Familyandpeople.mn
injection and thrombophlebitis after i paxil or priligy Blood transfusions can be grouped into two main types depending on their source
says Joanna Shields, who held management positions at Facebook, Google and Bebo and now runs the government s Tech City Investment Organisation to encourage inward investment buy priligy dapoxetine online Lupron trigger eliminates any risk for OHSS, but we will then recommend freezing all embryos since the uterine lining may not be as receptive