Гэр бүлийн гадуурх харилцааг бид өнгөц хараад ёс бус, садар самуун байдал хэмээн буруушаадаг нь амьдралд элбэг байдаг. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх нь хүний өөрийнх нь сэтгэл зүйн хэрэгцээний шаардлагаар үүсэх тохиолдол байдаг. Өөрийг нь ойлгох, өөрийгөө мэдрэх , ярилцах гэх мэт маш олон хэрэгцээ ялангуяа эмэгтэй хүнд хэрэгтэй. Амьдралаас харж байхад гэр бүл болчихсон л бол эхнэрээ эмэгтэй хүний тооноос хасаад хаячихдаг тохиолдол байсаар байна. Эмэгтэй хүн ч гэсэн бусдын харцыг булаах, өөртөө итгэлтэй байх, хувийн орон зайг нь хүндэтгэх гэх мэтийг өөрийнх нь эхнэр болсны төлөө хаячихдаг. Гэтэл үүний ард юу болдог вэ гэхээр тэсрэлт буюу араар тавилтаар ихэвчлэн илрээд байна. Эсвэл архи согтууруулах ундаа хэрэглэх, шоудах ч гэдэг юм уу, ийм хэрэгцээгээр нүдэнд харагдах байдлаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, хүний энэ бүх хэрэгцээ дутахаар араар тавилт, хууран мэхлэлт, гэр бүл салалт үүсээд байна. Үүний хохирогч нь хүүхэд болж үлддэг. Гэр бүлийн дотор бид өөрсдөө амьдарч үзээгүй учраас шууд энэ зөв, энэ буруу гэж хэлэхэд хэцүү. Жишээ нь, сексийн ханамж өгдөггүй ч юм уу, эсвэл нөхөр нь эхнэртэйгээ унтдаггүй гэр бүлүүд маш олон байдаг. Гурван сард нэг удаа унтдаг ч юм уу, эсвэл нэг ойртохоороо эмэгтэйнхээ ташаал хэрэгцээнд өөрийгөө зориулдаггүй, сэтгэл санаа бие физиологийн хувьд ч ханамжгүй байдалтай тулгарна. Араар тавилт зөвхөн эмэгтэй ч гэлтгүй бүх хүмүүст энэ байдал харагддаг. Үүнийг бид шүүх эрхгүй. Нийгмийн ёс зүйн хэм хэмжээ, хуулиараа л шийдэх асуудал. Хувь хүмүүс ч шүүх эрх байхгүй. Иймээс хосууд нэгэн хэвийн байдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь, бидэнд гэр бүл гэхээр маш уйтгартай хэвшмэл ойлголт бий болчихсон байна. Тэр нь юу гэхээр эхнэр нь нөхрөө ажлаасаа тарж ирэхийг хүлээгээд гэртээ байж байдаг. Гарч, орж найз нөхөдтэйгөө уулздаггүй. Мөн секийн амьдрал нь нэг хэвийн явдаг ч юм уу. Энэ ойлголт нь хэвшчихсэн байдаг. Хүн нэгэн хэвийн зүйлээс төрөлхийн уйдамтгай юм. Тэгэхээр хоорондоо чөлөөтэй харилцаж, эрэгтэй нь ч эмэгтэй нь ч санаачилагтай байх ёстой. Орчноо солих, байрлалаа өөрчлөх, нэг нэгэндээ энэ таалагдана даа гээд нэгнийгээ боддог. Нэг нь ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ гэхээр нөгөөх нь төвөгшөөдөг ч юм уу, уурладаг, уцаарладаг байдал гэр бүлүүдээс их хамаардаг. Тиймээс нэгэн хэвийн зүйлээс гэр бүл, хосууд зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь, хоёулаа аялалд яваад орчноо түр солих, эмэгтэй нь стилиэ өөрчлөлт оруулаад явж байх ёстой. Нэг нэгнийхээ сэтгэлийн хэрэгцээ гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Сэтгэл судлаач Б.Өнөрбилгүүн
Family and people.mn
Hi fantastic blog! Does running a blog such as this require a massive amount work?
I’ve absolutely no knowledge of programming but I was hoping to start my own blog soon. Anyways, should
you have any suggestions or tips for new blog owners please share.
I know this is off topic however I just had to ask. Thanks a lot!
Also visit my web page … 소액결제현금화
Kazarinova, N buy priligy generic
29 level that has decreased by at least 50 of that individual patient s baseline or peak level on firstline letrozole or anastrozole therapy or has decreased into the normal reference range per institutional parameters priligy near me