Халуун нөхцөлд байж байгаад хэт хүйтэн зүйлийг гэнэт хэргэлэх нь хүний биед маш их сөргөөр нөлөөлнө. Яаж гэхээр хэт халуунд халууцаж байгаад хүйтэн ус ундаа ихээр хэрэглэх нь нэгдүгээрт , гүйлсэн булчирхайг цочроох, дараа нь хоол боловсруулах замыг цочроох, бусад эрхтэн системийг цочроох буюу цочмог эмгэгүүдийг үүсгэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, хууч архаг өвчтэй хүмүүсийн хуучин эмгэгүүдийг сэдрээх талтай. Үүнд юу орох вэ гэхээр хоол боловсруулах замд байх ходоодны шарх, шалбархай, нойр булчирхайн цочмог үрэвсэл, цөсний чулуут үрэвсэлтэй хүний цөсний чулууг сэдрээх, эсвэл цусны өтгөрөлтэй хүмүүсийн нойр булчирхайн эмгэгийг цочроох буюу цочмог үрэвсүүлэх эрсдэлүүд байна. Хүний ххол боловсруулах эрхтэн системд улирлын чанартай хоол боловсруулах замын эмгэгүүд энэ үед ихсдэг. Манай орны 6,7,8 дугаар сар бол гэдэсний халдварт өвчин дэгдэлт өндөртэй үе. Иймээс энэ халдвараас сэргийлэх хэрэгтэй . Үүнд гараа тогтмол угаах, халуун хүтэн идээ ундаагаа тохируулж хэрэглэх нь зүйтэй. Зуны улиралд манай иргэд хорхог боодог, архи пиво, айраг цагаа, хүйтэн мөстэй кола, тостой хуушуур гэх мэтчилэн зүйлүүдийг маш ихээр хэрэглэдэг. Ийм зохисгүй хайрсан хуурсан хоол хэрэглэхэд цөс нойр булчирхайн цочмог үрэвслүүд идэвхижиж эхэлдэг. Тиймээс иргэд өөрсдөө зохистой хооллох хэрэгтэй. Томчууд өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Дээрээс нь бага насны хүүхдүүд, өндөр настнуудын халуун хүйтэн зүйлийн хэрэглээн дээр нь зохицуулалт хийж өгөх шаардлагатай. Хэт халуун үед олон улсад тасалгааны температуртай зүйлүдийг л хэрэглдэг. Худалдаа үйлчилгээний газарууд нь ч энэ үеэр хөргөгч хөлдөөгчөө салгаад тасалгааны температуртай зүйлүүдыг зарж борлуулдаг. Манай иргэд хэт халууны үед хэт хүтэн мөстэй болон хасах температуртай зүйлүүдийг өөрсдөө дур мэдэн хэрэглсэнээс болж таны биед хойшид үүсэх хор уршиг ихтэй шүү.Та бүхэн өөрсдөө ч энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна.
“Сөүл эмнэлэг”ийн эмнэл зүйн эрхэлсэн дарга, элэг, цөс, ходоод гэдэсний мэргэжлийн эмч Д.Ганчимэг
Familyandpeople.mn