Таны хүүхэд яаж өсөж хүмүүжиж байгаа бол…
Люпэн гэж хэн вэ?
Боловсролын үнэ цэнэ
Манай улсад хүүхдүүд ерөнхий боловсролын сургууль дүүргээд дээд боловсрол эзэмшихэд төлбарийн чадамж , шалгуурт нь хүрч байгаа бүх хүн суралцах боломж бүрдүүлэхийг нийтийн боловсрол гэж тодорхойлдог. Одоогоор залуус маань дээд боловсрол эзэмших шалгуурыг давж байгаа ч төлбөрийн боломжгүйн улмаас суралцаж чадахгүй байх тохиолдол олон байна. Үүгээрээ юу гэсэн үг вэ гэвэл, манай улсад бүх нийтийн боловсролд хараахан хүрээгүй байна гэсэн үг. Гэхэдээ үндсэн хуулинд заасан суурь эрхээ эдэлж байна. Энэ нь бүх нийтээр бичиг үсэг тайлагдсанаар ажил эрхлэх, гэр бүл төлөвлөх, зүй зохистой харилцаа, аз жаргалтай эрүүл амьдрал , улс төрийн сонголтоо зөв хийх гэх мэт амьдралын нийгэмд үзүүлэх чухал ач холбогдолтой. Эдийн засгийн хувьд боловсрол эзэмшиж байгаа хувь хэмжээ арван хувиар нэмэгддэг гэсэн судалгаа бий. Иймд боловсролын шат ахих бүрд ажиллах боломж , амьдралын олон үзүүлэлтүүд дээшилдэг . Дээд боловсрол болон мэргэжлийн сургууль суралцаж дүүргэхэд амьдралын чанар дээшилж , орлого нэмэгдэх хэрээр татвар төлж, нийгэмд хувь нэмэр оруулна. Бүх нийтээрээ боловмролтой байх нь улс орны нийгэм эдийн засаг, соёл улс төр гэх мэт олон талаар ач тустай болно.