Эсэн мэнд амаржихуйн тухай

Эсэн мэнд амаржихуй гэдэг нь жирэмсэн эх бүр эсэн  мэнд амаржих,  эрүүл саруул хүүхэд төрүүлэх шаардлагатай тал бүрийн арга хэмжээг агуулсан өргөн ойлголт юм. Жирэмсэнтэй холбоотой хүн бүрийн мэдвэл зохих, амьдралдаа сахиж мөрдвөл зохих зарим гол  мэдээллийг хүргэвээс :

  • Жирэмсний хяналтад эхний 3 сарын дотор орох
  • Хэвийн жирэмсэн 6 сараас доошгүй , хүндрэлтэй бол эмчийн зааснаар
  • Хаана төрөхөө товлож, эмнэлэгт 1 цагийн  дотор хүрэх газар суурьших нь тохиолдож болзошгүй эрсдлээс сэргийлэхэд туслана.
  • Жирэмсний аюултай шинжүүд , мөн шинэ төрсөн нярайд илэрч болох авултай шинжүүдийг хүн бүр мэдэж байх ёстой. Жирмэсний болон нярайн аюултай шинжүүдийн аль нэг нь эх, нярайд илэрвэл аль байгаа газраа эмнэлэгт яаралтай очиж үзүүлэх ёстой.
  • Жирэмсэн болон нялх биетэй эхэд хань нөхөр, ойр дотнын хүмүүс нь онцгой анхаарал халамж тавих нь эх үр эсэн мэнд амаржихад маш чухал “ Монгол Гэр Бүлийн Ширээний Ном”

Гэр бүл гэж юу вэ?

Уншигч танд гэр бүлийн тухай хаяа бодогдох үе байсан л байх гэж бодож байна. Бүх л хүн гэр бүл дотор байдаг учир энэ асуулт танд энгийн санагдах болох ч шууд хариу олоход тийм ч амар биш атлаа огт мэддэггүй ч юм шиг ” бэлэн биш” асуултуудын нэг юм. Эцэг эхээс төрөөгүй хүн гэж үгүй мөртөлөө ээж аавынхаа тухай мэдэхгүй зүйлс их, сайн мэддэг гэж бодож байсан ч гэнэн залуу насандаа анхаарч сонсоогүй олон зүйл үлдсэнийг хожуу хойно ухаарч сэтгэл дундуур явах үеч байдаг. Эцэг өвгөдөө дээдлэн хүндэлдэг , өтгөс буурлууд нь эргээд ач буянаа өгч, амьдралын ухаарлаа өвлүүлдэг ” үл тасрах амин холбоо” болсон ” монгол гэр бүл” ийн дархлаа бий болдог байна. Гэр бүл бол улсын үндэс . Нийгмийн бат суурь нь юм. Хүмүүсд гэр бүлийн тухай мэдлэг ойлголт, гэр бүлийн хүмүүжил ёс суртахуун, үнэ цэнэ,уламжлал соёл бол тухайн улс орны тархи зүрх гэсэн үг. Мөн гэр бүл нь нийгмийн дэд бүтэц юм. Энэ нь амьдралын бичил орчин бөгөөд тэнд дараа үе нь мэндэлж ,үндэсний соёл уламжлал өвлөгдөж , амьдралын түвшин , боловсрол, эрүүл мэндийн байдал , ирээдүйн баталгаа нь улс орны гол үзүүлэлт байдаг. Хүний нийгмийн үндэс болсон гэр бүлийн харилцааг үе, үед орон оронд янз янзаар тодорхойлсон байдаг ч социологийн шинжлэх ухааны үүднээс : Хүний үр үндсээ үлдээх байгалийн зөн нөхөн үйлдвэрлэл , нийгмийн харилцаагаар баяжин гэрлэлт, үрчлэлтийн холбоогоор харилцан баталгаажиж , нэг нэгнийхээ өмнө үүрэг хүлээж , туслан дэмжиж , хамтран амьдрах цусан төрлийн холбоотой, нэг ахуй соёлтой бүлэг хүмүүсийн нэгдлийг гэр бүл гэнэ” гэж тодорхойлсон нь орчин үед илүү тохирох тодорхойлолт юм. Эрхэм өрхийн толгойлогч болохоор завдаж байгаа таны хувьд цаашдаа гэр бүлээ удирдан авч явна гэдэг нь хувь хүнээс олон талын мэдлэг ,мэдээлэл ,дадлага, туршлагыг шаарддаг. Нэг дор бүгдийг нь эзэмших боломжгүй олон чадварын эзэн байхын тулд ” мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөө ,гэр бүлээ зөв удирдаж чадсан хүмүүсийн туршлага” ыг уншиж судлах хэрэгтэй