EQ гэж юу вэ?

Family and people.mn

Нэгэн үе iq  буюу оюуны чадамж өндөртэй хүмүүс оюуны ертөнцөд давамгайлж байсан бол 1980 аад оноос хойш EQ өндөртэй хүмүүс үнэлэгдэж эхэлсэн байна. Тэд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгон , идвэхжүүлж чаддаг бөгөөд амжилтад хүрэх нь илүү байх болжээ. EQ буюу Emotional Quotient гэдэг нь тухайн хүний сэтгэл хөдлөлийг бусад хүний сэтгэл хөдлөлтэй харьцуулж ойлгох чадварыг илэрхийлдэг . EQ- заадаг арга нь нэг ангийн хүүхдүүд нэг тойрог болж сууна. Багш хүүхэд бүрийн нэрийг дуудахад 1-10 оноо хэлнэ. Тэр нь тухайн өдрийн сэтгэлийн байдлыг тоогоор илэрхийлж буй хэлбэр байжээ. Ингэж мэдрэмжээ  илэрхийлж , ярилцах , өөр тулгамдсан асуудлыг бусдадаа дэлгэн, шийдлийг хамтдаа хайдаг байна. Хэрэв хүүхэд зөрчил гарах үед өөрийгөө хэрхэн зөв удирдах вэ гэх зэргээр харилцааны хичээл орох ёстой. EQ – г хөгжүүлэхийн тулд тухайн хүүхдэд ганцаарчлан хичээл орох шаардлагагүй, харин бүх хичээлдээ  EQ чадварыг хөгжүүлэх агуулгыг шингээх , үргэлж дадлагажуулах нь үр дүнтэй . Энэ сургалтыг багш заавал сургуулийн орчинд гэлтгүй гэр бүлийн орчинд хөгжүүлэх нь мөн үр дүнтэй гэж судлаачид үзэж байна. Хүүхдийн EQ хөгжин төлөвшихөд гэр бүлийн оролцоо чухал байдаг. Эцэг , эхчүүд энэ чадварыг хөгжихөд  алдаа гаргах тохиолдол байна.

  • Хүүхдээ юу мэдэрч байгааг огт анзаарахгүй байна.
  • Асуудал тулгарсан үед нь өөрөө мэдэг гээд орхидог.
  • Хүүхдийг буруутгасан байдлаар харьцдаг. Хүүхэд ямар нэг зүйлээс айснаа хэлэхэд  ” Иймхэн юмнаас айдаг юм уу” гэх мэтээр буруутгасан байдлаар ханддаг . Эдгээр хандлага нь хүүхдэд EQ төлөвшихөд нь сөргөөр нөлөөлдөг. Хүүхдүүд өсөж торниж том болох явцадаа олон даваа, саадтай тулгардаг. Эцэг, эхчүүд нь хүүхдтэйгээ аль болох нээлттэй ярилцаж, сэтгэлийг нь чөлөөлөх нь зүйтэй. Эс тэгвээс хүүхдүүд дараа нь өөрийгөө бусдад илэрхийлэх, бусдыг ойлгох чадамж султай болно. Тиймээс хүүхдийн EQ  төлөвших боломжийн цонх нь аав,ээжүүд гол нөлөө үзүүлнэ. EQ өндөртэй хүн гэж хэн юм гэхээр шинжлэх ухаанд тархийг гурван төрөлд хуваадаг. Сэтгэл судлалд хүний оюун ухааныг хоёр тархинаас бүтнэ гэж үздэг. Тухайлбол рационал, эмоциональ тархи нь бидний логик сэтгэлгээ , сэтгэл хөдлөлийг хариуцдаг. Рационал тархи логикоор сэтгэн шийдвэр гаргахаас өмнө эмоциональ тархи сэтгэл хөдлөлийг үзүүлдэг байна. Алива бэрхшээл тулгарахад уурлах , айх, уйлах гэх мэтчилэн сэтгэл хөдлөл түрүүлж илэрдэг нь эмоциональ тархинаас үзүүлж буй хариу урвал  болдог юм байна.
  • Family and people.mn

One Reply to “EQ гэж юу вэ?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *