Өрхийн төсөв

Гэр бүл нь нийгмийн өмнө аж ахуйн үүрэг хүлээж , амьдрал  амжиргаагаа  авч  явах үүрэгтэй байдаг . Гэр бүл зохиохдоо ямар хөдөлмөр   эрхэлж   ,   ямар   орлого    олж, амьдралаа хэрхэн авч явах , үр  хүүхэдээ эрүүл саруул өсгөх орчин, боломжоо яаж бүрдүүлэхээ хосууд  төлөвлөсөн , бодсон хэрэгжүүлэх   нөхцлөө   бүрдүүлсэн  байх ёстой   юм.  Гэтэл   амьдрал    дээр   залуу хосуудын   нэлээд  нь  эцэг, эхийн халамж тусламжаар  амьдарч  байна.  Тэдэнд  гэр бүлийн эдийн засаг, эдийн засаг нийгмийн харилцаанд  оролцох  мэдлэг чадвар дутмаг байна. Гэр бүлийн амжиргаагаа өөрсдөө  авч  явах  нөхцөлөө  бүрдүүлж  байж  гэр бүл зохиох ньөөрсдөд нь ч ,нийгэмд ч  нэн  чухал  юм.  Гэр бүлийн  эдийн  засаг  гэдэг нь  тухайн гэр бүлд зайлшгүй шаардлагатай хэрэглээ, гэр бүлийн гишүүдийн зардлыг нөхөхүйц орлоготой байна гэсэн үг.

Гэр бүлийн боловсрол

Гэр бүлийн тогтвортой ,зөв харьцаатай ,амар тайван аж төрөх, хөгжин боловсрох орчин болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадвар, дадал цогцыг гэр бүлийн боловсрол гэнэ. Энэ нь маш өргөн хүрээтэй ойлголт . Гэр бүлийн оршин тогтнох , хөгжин дээшлэх, амар амаглан , жаргалтай сайн сайхан бүхнийг олж авахад ч гэр бүлийн гишүүн бүрийн боловсрол чухал түлхүүр болдог. Орчин үед боловсрол /сургах/ гэдэг ойлголтыг хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн хүйн холбоогоор дамжуулан эзэмших ёстой амьдралын хэвшлийн нэг зүйл гэж үзэж байна. Бүх боловсролын суур нь  ердөө л гэрийн хүмүүжил . Суур нь хазгай бол өндөрсөх тусам нурах аюултай барилга шиг… “Монгол Гэр Бүлийн Ширээний Ном

Эсэн мэнд амаржихуйн тухай

Эсэн мэнд амаржихуй гэдэг нь жирэмсэн эх бүр эсэн  мэнд амаржих,  эрүүл саруул хүүхэд төрүүлэх шаардлагатай тал бүрийн арга хэмжээг агуулсан өргөн ойлголт юм. Жирэмсэнтэй холбоотой хүн бүрийн мэдвэл зохих, амьдралдаа сахиж мөрдвөл зохих зарим гол  мэдээллийг хүргэвээс :

  • Жирэмсний хяналтад эхний 3 сарын дотор орох
  • Хэвийн жирэмсэн 6 сараас доошгүй , хүндрэлтэй бол эмчийн зааснаар
  • Хаана төрөхөө товлож, эмнэлэгт 1 цагийн  дотор хүрэх газар суурьших нь тохиолдож болзошгүй эрсдлээс сэргийлэхэд туслана.
  • Жирэмсний аюултай шинжүүд , мөн шинэ төрсөн нярайд илэрч болох авултай шинжүүдийг хүн бүр мэдэж байх ёстой. Жирмэсний болон нярайн аюултай шинжүүдийн аль нэг нь эх, нярайд илэрвэл аль байгаа газраа эмнэлэгт яаралтай очиж үзүүлэх ёстой.
  • Жирэмсэн болон нялх биетэй эхэд хань нөхөр, ойр дотнын хүмүүс нь онцгой анхаарал халамж тавих нь эх үр эсэн мэнд амаржихад маш чухал “ Монгол Гэр Бүлийн Ширээний Ном”

Боловсролын үнэ цэнэ

Манай улсад хүүхдүүд  ерөнхий боловсролын сургууль дүүргээд дээд боловсрол эзэмшихэд төлбарийн чадамж , шалгуурт нь хүрч байгаа бүх хүн суралцах боломж бүрдүүлэхийг нийтийн боловсрол гэж тодорхойлдог. Одоогоор залуус маань дээд боловсрол эзэмших шалгуурыг давж байгаа ч төлбөрийн боломжгүйн  улмаас суралцаж чадахгүй байх тохиолдол олон байна. Үүгээрээ юу гэсэн үг вэ  гэвэл,   манай улсад бүх нийтийн боловсролд хараахан хүрээгүй байна гэсэн үг. Гэхэдээ үндсэн хуулинд заасан суурь эрхээ эдэлж байна.  Энэ нь бүх нийтээр бичиг үсэг тайлагдсанаар ажил эрхлэх, гэр бүл төлөвлөх, зүй зохистой харилцаа, аз жаргалтай эрүүл амьдрал , улс төрийн сонголтоо зөв хийх гэх мэт амьдралын нийгэмд үзүүлэх чухал ач холбогдолтой.  Эдийн засгийн хувьд  боловсрол эзэмшиж байгаа хувь хэмжээ арван хувиар нэмэгддэг гэсэн судалгаа бий. Иймд боловсролын шат  ахих бүрд ажиллах боломж , амьдралын олон үзүүлэлтүүд  дээшилдэг . Дээд боловсрол болон мэргэжлийн сургууль суралцаж дүүргэхэд  амьдралын чанар дээшилж , орлого нэмэгдэх хэрээр татвар төлж, нийгэмд  хувь нэмэр оруулна.  Бүх нийтээрээ боловмролтой байх нь улс орны нийгэм эдийн засаг, соёл улс төр гэх мэт олон талаар ач тустай болно.

Гэр бүл төлөвлөлт

Монгол улс хүн амаа өсгөх бодлого баримталдаг. Тэгэхдээ хүний эрхийн салшгүй хэсэг болсон хувь хүмүүс болон хосууд сайн дурын үндсэн дээр гэр бүл болох , хэзээ , хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй , хариуцлагатайгаар шийдэх нөхөн үржихүйн эрх нь баталгаажсан байдаг. Эрүүл мэндийн , түүний дотор гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл ,зөвөлгөө, тусламж үйлчилгээ авах , гэрэлсэн болон гэр бүл болоогүй хувь хүн, хосууд жирэмслэхөөс сэргийлэх арга хэрэглэх эрхтэй. Хувь хүн болоод хосууд хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй шийдэх эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэх гол арга нь гэр бүл төлөвлөлт юм. Хосууд гэр бүлээ төлөвлөх нь олон ашиг тустайн дээр цаашдын амьдралын урт хугацаанд маш их тустай болох нь амжилттай гэр бүлээ авч яваа хосуудын түүхээс харахад тодорхой байна.Хүн гэдэг амьтан үргэлж ямар нэгэн сайн сайхан зүйл рүү тэмүүлж байдаг ч тэр зорилгодоо хүрэхийн тулд амьдралаа сайн төлөвлөж , тэмцэж хөдөлмөрлөж хүрсэн хүн л сайхан амьдарч чаддаг юм.

Гэр бүлийн тухай хууль ба иргэний эрх үүрэг

Хууль тогтоомж болон эрх зүйн бусад актын үндсэн гол зорилого чиглэл бол хүн нэг бүрийг, түүний гэр бүл улмаар нийгмийн харилцааг нь бүхэлд зохицуулж, хамгаалах явдал вм. энэ эь хувь хүн өөрийнхөө дураар , юу санаснаараа , дан ганц өөртөө л тааламжтай байдлыг эрхэмлэх боломжгүй бөгөөд гэр бүлийн доторх харилцаа тусгайлан зохицуулагдсан , нарийн тогтоосон , хуульчилсан эрхийн хүрээнд явагддаг гэсэн үг. 1999 онд батлагдаж одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулиар гэрлэх , гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцлийг тогтоож , гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа , хүүхэд үрчлэх , гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх , тэжээн тэтгэх, асран хамгаалах , харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж ” Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн гэн хөхөртэй байна” хэмээн хуульчилсан байна.

Гэр бүлийн ширээний номноос

Гэр бүл гэж юу вэ?

Уншигч танд гэр бүлийн тухай хаяа бодогдох үе байсан л байх гэж бодож байна. Бүх л хүн гэр бүл дотор байдаг учир энэ асуулт танд энгийн санагдах болох ч шууд хариу олоход тийм ч амар биш атлаа огт мэддэггүй ч юм шиг ” бэлэн биш” асуултуудын нэг юм. Эцэг эхээс төрөөгүй хүн гэж үгүй мөртөлөө ээж аавынхаа тухай мэдэхгүй зүйлс их, сайн мэддэг гэж бодож байсан ч гэнэн залуу насандаа анхаарч сонсоогүй олон зүйл үлдсэнийг хожуу хойно ухаарч сэтгэл дундуур явах үеч байдаг. Эцэг өвгөдөө дээдлэн хүндэлдэг , өтгөс буурлууд нь эргээд ач буянаа өгч, амьдралын ухаарлаа өвлүүлдэг ” үл тасрах амин холбоо” болсон ” монгол гэр бүл” ийн дархлаа бий болдог байна. Гэр бүл бол улсын үндэс . Нийгмийн бат суурь нь юм. Хүмүүсд гэр бүлийн тухай мэдлэг ойлголт, гэр бүлийн хүмүүжил ёс суртахуун, үнэ цэнэ,уламжлал соёл бол тухайн улс орны тархи зүрх гэсэн үг. Мөн гэр бүл нь нийгмийн дэд бүтэц юм. Энэ нь амьдралын бичил орчин бөгөөд тэнд дараа үе нь мэндэлж ,үндэсний соёл уламжлал өвлөгдөж , амьдралын түвшин , боловсрол, эрүүл мэндийн байдал , ирээдүйн баталгаа нь улс орны гол үзүүлэлт байдаг. Хүний нийгмийн үндэс болсон гэр бүлийн харилцааг үе, үед орон оронд янз янзаар тодорхойлсон байдаг ч социологийн шинжлэх ухааны үүднээс : Хүний үр үндсээ үлдээх байгалийн зөн нөхөн үйлдвэрлэл , нийгмийн харилцаагаар баяжин гэрлэлт, үрчлэлтийн холбоогоор харилцан баталгаажиж , нэг нэгнийхээ өмнө үүрэг хүлээж , туслан дэмжиж , хамтран амьдрах цусан төрлийн холбоотой, нэг ахуй соёлтой бүлэг хүмүүсийн нэгдлийг гэр бүл гэнэ” гэж тодорхойлсон нь орчин үед илүү тохирох тодорхойлолт юм. Эрхэм өрхийн толгойлогч болохоор завдаж байгаа таны хувьд цаашдаа гэр бүлээ удирдан авч явна гэдэг нь хувь хүнээс олон талын мэдлэг ,мэдээлэл ,дадлага, туршлагыг шаарддаг. Нэг дор бүгдийг нь эзэмших боломжгүй олон чадварын эзэн байхын тулд ” мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөө ,гэр бүлээ зөв удирдаж чадсан хүмүүсийн туршлага” ыг уншиж судлах хэрэгтэй