Бидний дунд чинь эцэг эхийгээ хайрладаггүй хүмүүс олшироо юу даа

Энэ биеийг минь хорвоод бий болгож өгснийх нь төлөө эцэг эхдээ ачлал санах учиртай. Тэднээрээ өсгөж бойжүүлсан ачийг нь санаж тэднийгээ бүрхан мэт тахин шүтэж хайрлах ёстой. Загнаж зэмлэхэд нь өрвөлзөн уурлахгүй байх, өөрийн  зовлонгоо тоочихгүй байж,  янз бүрийн муу үйл хэрэгт орооцолдохгүй байх зэрэг нь тэдэнд хийж байгаа тус болдог. Хэрэв та эцэг эхтэйгээ амьдардаг бол тэдний үгийг ер нь дагаж байх үүрэгтэй. Ялангуяа тэдний хөдөлмөрөөрөө бий болгосон гал голомтод нь цуг амьдардаг бол тэдний баримталдаг ёс дэгийг дагах л  ёстой юм. Харин залуус минь та бүхэн  өөрийн хүчээр  гэр оронтой болсон хойноо л өөрийнхөөр байх чинь  л чиний ертөнц  юм. Тиймээс эцэг эхийн үзэл бодол, баримталдаг дэг журам, дадал зуршлыг нь хүндэтгэх хэрэгтэй. Гэтэл өнөөгийн нийгэмд цөөнгүй ахмад айдас, түгшүүр, хүчирхийлэл дунд өдөр хоногийг аргацаан амьдарч байна. Нийслэл хотын зарим нэг хороо дүүрэгт тэд хэрхэн амьдарч байгааг тодруулахад цөөнгүй ахмад настан харж, хандах ах, дүүсгүй, хань, үр хүүхэд нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч асрамжийн газар бараадах хүсэлгүй ганц бие буурал байлаа. Гэртээ ганцаараа өнждөг, хүний мөрөөсөл болсон, зарим нь гэрээсээ гарахгүй байсаар уйддаг, хүүхдүүдийнхээ ар гэрийн таагүй харилцаанаас болж сэтгэлээр унасан харагддаг. Уух эмээ авч чадахгүй хэрнээ хүүхдүүдийнхээ өр зээлийг сар бүр төлдөг ахмадууд ч байлаа. Мөн бас нэг нийтлэг сэтгэл зүйн ил, далд хүчирхийлэл нь хүүхдүүд нь өөрийн жаргалыг бодоод хүүхдүүдээ аав, ээждээ орхиод явчихна. Өндөр настай нэгэн эмээгээр жишээ болгон хэлэхэд  хүүхдүүд нь ажилгүй тул тэтгэврийн хэдийг нь булаан авч, архи ууж дуусгаад шөнө дүлээр ” Мөнгө олж ир ” гээд хөөх жишээний. Түүний эрсдэлтэй нөхцөлд амьдарч буйг мэдсэн хорооныхон эргэж тойрч, анхаарал хандуулах болжээ. Эдгээр зовож зүдэрсэн ахмадууд маань яаж ч зовсон үр хүүхдээ олонд муу хэлүүлэх дургүй байлаа. Хорооны ажилтанууд цагдаа дагуулаад гэрт нь очиж уулзсаны дараа эхийгээ “ Хавь ойрын хүмүүсд ховлолоо гээд ” гээд хүүхдүүд нь  дарамталдаг тухайгаа яриад уйлж ” Цагдаад битгий хэлээрэй” гэж байлаа. Тиймээс айдас төрүүлэм ийм мэдээ  маш олон байна. Асарч хамгаалах хүнгүй хөгжлийн бэрхшээлтэй, хэвтэрт байдаг, нийгэмдээ адлагдсан ахмадууд улсын болон хувийн асрамжийн газарт аж төрж, үйлчилгээ авахыг хүсэх нь сүүлийн үед олширчээ. Манай улсад 12 асрамжийн газар байгаа хэдий боловч үйлчилгээ авах хүсэлтэй ахмад олон болсон ч   тэр бүр хүрэлцдэггүй байна. Өндөр настанд ээлтэй хүчирхийлэлгүй амьдрах орчин зөвхөн асрамжийн газар болоо юу даа. Ахмадын газарт амьдарч байгаа хөгшчүүлийн нийтлэг байдлыг ажваас ганцаардсан, өвдсөн, далд хүчирхийлэлд өртөж бие, сэтгэлээрээ хохирсон, гэр бүлдээ ад үзэгдэж, хөөгдсөн гээд тэд  олон шалтгаанаар асрамжинд иржээ. Уйлаад зовлон зүдгүүрээ  даваад ирсэн тухайгаа ярих нь байхад, аюулгүй тухтай орчинд ирсэндээ баярлан уйлж ч байлаа. Өөрийнхөө хэдэн төгрөгийн тэтгэвэр авдгаа ч мэддэггүй , хүүхдүүд нь тэтгэврийн мөнгийг нь өөрт  нь  хэлэлгүй  авдаг хүүхдтэй хөгшчүүл ч таарч байлаа. Мөн өөрийн гэсэн бичиг баримттай, гэр оронтой, харьяалах дүүрэгтэй, хүүтэйгээ хамт амьдарч үзэхийг хүсдэг тухайгаа ярих ахмад настан ч байв. Ахмадууд маань баян тансаг гэхээс илүү , эрүүл сэтгэлийн зовлонгүй , тайван амьдрахыг хүсдэг нь тэдний  нүдний харцанаас нь мэдрэгдэж байлаа. 

Familyandpeople.mn 

19 Replies to “Бидний дунд чинь эцэг эхийгээ хайрладаггүй хүмүүс олшироо юу даа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *