Стресс гэж тухайн хүн зохицуулж чадах хэмжээнээсээ хэтэрсэн их ачаалал хүлээн авахаар стресс үүсдэг. Жишээ нь , урьдчилан төсөөлж, төлөвлөөгүй зүйлс тохиолдох , тухайн нөхцөл байдлыг удирдах боломж багасахад стресст өртөх нь элбэг. Түүнчлэн мэдрэмж , төсөөлөлд нь хэн нэгэн халдах үед стресстдэг хүн олон. Стрессийн мэдрэмжүүд нь угаасаа л хүн бүхэнд л байдаг. Ямар нэг аюул тулгарлаа гэсэн мэдрэмж төрөх үед бие махбодоос үзүүлж байгаа хариу үйлдэл нь стресс гэж хэлж болно. Тэгэхээр хүн бүр тодорхой хэмжээгээр стресст өртдөг. Энэ нь өөрийгөө хамгаалах нэг төрлийн механизм болдог гэсэн үг. Ингэж үүссэн стрессийг тодорхой хэмжээгээр зохицуулж, эергээр гадагшлуулахгүй бол бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Юу таныг стресстүүлж байна вэ, үүнийг үүсгэгч хүчин зүйлс юу вэ , ямар эерэг үйлдлүүдийг хийснээр бэрхшээлээ шийдэж, зохицуулах вэ зэрэг арга барилийг тодорхойлж болно. Хүн өөрийгөө стресстсэн гэдэгээ хүлээн зөвшөөрөх нь чухал. Учир нь зарим хүн ууртай, эсвэл стресстэй үедээ яагаад иймхэн зүйлд бухимдаад байгаа юм бол гэж гайхдаг. Улмаар өөрт төрсөн мэдрэмжээ үгүйсгэж, хүлээн зөвшөөрдөггүй . Энэ нь буруу. Өөрт төрсөн мэдрэмж, стрессээ байгаагаар нь хүлээн авах нь таны сэтгэл зүйн ачааллыг багасган , хэн нэгнээс тусламж хүсэхэд илүү хялбар болдог. Таны бие махбод болон сэтгэл хөдлөл, мэдрэмжид ямар нөлөө үзүүлж байгааг анзаарч тодорхойлох ёстой. Стресст өртсөн үед хүний бүх булчин чангардаг. Ялангуяа хүн өөрийн мэдэлгүй шүдээ зууснаар хацрын булчин чангардаг. Тиймээс чангарсан булчингаа суллах массаж хийх боломжтой. Иймээс таван секунд хамраараа амьсгалан, таван секунд түгжээд, дараагийн таван секундэд амаараа гаргах байдлаар багадаа арван удаа амьсгалын дасгал хийх нь стрессийн үеийн булчингийн чангарлыг сулруулдаг. Гадуур алхах ,дасгал хөдөлгөөн хийх нь аз жаргалын даавар болох эндорфинийг ялгаруулж , стрессийг бууруулахад тусалдаг. Бидний оршин байгаа эргэн тойронд хэн нэгэн стресстсэн үед бид сэтгэл хөдлөл , мэдрэмжийг нь тухайн хүний өмнөөс удирдан , зохицуулж чадахгүй шүү дээ. Энэ нь биднээс хамаарахгүй асуудал гэсэн үг. Харин бид өөрсдөөсөө хамаарах зүйлсийг удирдан зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, бид аливааг харах өнцөг болон ямар нэгэн зүйлийг хүлээн авах байдлаа өөрчлөх юм. Жишээ нь, таны ажлын хамтрагч бухимдалтай, эсвэл стресстэй байлаа гэж бодъё. Ийм үед та тухайн хүний бухимдал , стресст нь автах хэрэггүй .Харин тухайн хүн яг юу хүсээд байгаа вэ гэдэгт илүү төвлөрөх нь чухал. Тэр хүн магадгүй эргэн тойрныхноосоо анхаарал хүссэн байж болно. Эсвэл ажлаа сайн хийж байгааг нь сайшаасан дэмжлэг хэрэгтэй байж ч мэднэ. Мөн хэн нэгэнтэй ярилцах шаардлага тулгарсан ч байх магадлалтай зэрэгийг эрэгцүүлж үзэх ёстой. Энэ нь тухайн хүнийг ойлгох гэсэн эерэг мэдрэмжийг төрүүлнэ. Стресс нь бидэнд аюултай зүйлсийн талаар дохио өгдөг . Тиймээс бид стрессийг хэзээ ч мэдрэхгүйгээр , түүнээс ангид амьдрах боломжгүй. Харин үүнийг хүндрүүлэхгүйгээр зохицуулах боломж бий. Тэр нь өөрийгөө таньж мэдэх юм. Өөрөөр хэлбэл , би яг юу тохиолдсон үед илүү стресстдэг, тэр нь яагаад бухимдал үүсгэв,ийм үед ихэвчлэн ямар бодол , мэдрэмж төрдөг вэ , юу таныг тайвшруулдаг вэ гэх зэргэээр өөрийгөө танин мэдэх нь чухал. Хүн бүрийн стресс тайлах арга нь ялгаатай. Зарим хүний хувьд ууланд алхах ,спортоор хичээллэн хөлсөө гаргах нь үр дүнтэй. Харин заримд нь бодлын тэмдэглэл хөтлөх , бусадтай ярилцах ,эсвэл чимээгүй ганцаараа эргэцүүлэх нь илүү үр дүнтэй байж болно. Тиймээс стресс үүсгэгчээ тодорхойлж, түүнээс гарах үүлдэл болон тайвшруулах аргаа олох хэрэгтэй.
Familyandpeople.mn
Хүнийг хаакэртэж,онлайнаар айлгаж стресстүүлж галзууруулах гэж оролдож байгаа чиний энэ үйлдэл чинь гэмт хэрэг. Чамайг заавал шоронд чинь амьдруулна. Тангаргалая!!!
priligy generico we are extremely grateful they offer a 25 military discount if paying cash price