Таны хүүхэд яаж өсөж хүмүүжиж байгаа бол…

Монголчууд хүүхэд хүнстэйгээ ирдэг гэх мэт сонин ойлголтуудаас болоод өөрөөрөө өсөг гээд хаячихдаг. Нэг бол миний хүүхэд , хэнз хүүхэд, анхны хүүхэд гэж тодорхойлоод төрөлтийн эрэмбээр нь ялгангуутаа ялгаатай хүмүүжлийг өгчихдөг. Тэгэхээр хоёрт гарсан нь яах юм. Эсвэл сүүлд гарсан нь яах юм. Хамт өсч байгаа хүмүүстэйгээ харьцуулагдаж өснө гэдэг нь хамгийн аймшигтай зүйл. Эрэгтэй болохоор нь ахыг хайрладаг. Хамгийн бага нь болохоор илүү хайрыг өгдөг гэх мэт. Ийм ойлголтуудаас болоод хүүхэд гэмтэж байдаг. Хэзээ төрөхөө өөрөө сонгоогүй шүү дээ. Тэгсэн мөртлөө үнэ цэнгүй ч юм шиг. Ах эгчтэйгээ харьцуулагдсан ч юм шиг тийм хөгжлийн бэрхшээл гэдэг зүйлийг сэтгэл зүйн амсаж байгаа юм. Хэт өөртөө наалдуулах , хэт бөөцийлөх, эсвэл хэт үл хайхрах байдлын дунджийг нь барьж та хүүхдээ өсгөөгүй бол бие дааж чаддаггүй. Тэгэхээр бие дааж чадаагүй хүүхэд аливаа хүнтэй харьцахдаа хил хязгааргүй юм шиг харьцдаг. Өөрийн хувьд ямар ч цензур байхгүй гэсэн үг. Ахмад хүнтэй яаж харьцах , үеийнхэнтэйгээ яаж ойлголцохоо мэддэггүй. Наад захын ёс зүйн хил  хязгаарыг тогтоож чадахгүй. Хэт бөөцийлсөн хүүхэд хүний үгийг сонсож чаддаггүй , өөртөө хил хязгаар тавьж чаддаггүй хүн болно. Бие даасан байдалд нь эцэг эх нь хаалт тавьж болно болохгүйг заахгүй болохоор хүүхэд хүн гэмтээж , дээрэлхэх , эсвэл өшөө муу зүйл хийхэд  хэзээч бэлэн байдаг ч юмуу бүх хүнийг өөрийн эцэг эх шиг санадаг. Ийм сэтгэл зүйн алдаатай зан үйлийг гаргадаг.  Маш мундаг яваа , өсвөр насныхаа турш хорт зуршилд автдаггүй хүүхдүүдэд удаан хугацааны судалгаа хийхэд эцэг эхтэйгээ өдөрт дунджаар 300-400 харилцааг өгүүлбэрээр үүсгэж байдаг нь тогтоогдсон . Энэ Франц, Америк, Япон гээд академик түвшний мэдлэг өндөр орнуудад илүү ажиглагдадаг. Бид гэтэл яадаг билээ. Ирчихсэн , явчихсан уу, сэрээрэй, унтаарай, идээрэй, хичээлээ хийгээрээ гээд заавар өгч байгаа биз дээ. Амьтантай харьцаж байгаа юм шиг. Хүн асар өндөр потенциалтай . Төрөхдөө хүүхэд маш сул дорой төрдөг шүү дээ. Сул дорой байхын хэрээр юуг л бол юуг бүх зүйлийг хүлээж авах чадалтай гэсэн үг. Тийм хүүхдийг бид харилцахгүй хөгжүүлэхгүй, хязгаарлагдмал, уян хатан биш нөхцөлд өсгөөд , идээрэй, унтаарай гээд наад захын амьтан шиг хэрэгцээг нь хангаад байхаар тэр хүүхэд харилцааны сайхныг , мэдлэгийн сайхныг , амьдралд шунан дурлах , амжилтад шунах, аз жаргалтай амьдралыг эрэлхийлэх, амар хялбарчлахгүйгээр зөв амьдрах сэдэлд хүрч чаддаггүй. Бид хүүхдүүддээ өөрийг нь би хэн бэ гэдгийг мэдрүүлэхийн тулд харилцах ёстой. Бага насны хүүхэд өөрөөсөө асуугаад байж чадахгүй шүү дээ. Үзэж байгаа кино, хүүхэлдэйн дээр нь  Батаа чи хэн юм бэ, Цэцгээ чи хэн юм гэж асуухгүй . Тэр үүргийг эцэг эхчүүд биелүүлэхийн тулд уг нь асар гээд байгаа юм. Хүүхэдтэйгээ гадаа салхилж байхдаа л харсан үзсэнийг асууж , салхи нар, сар, од , тэнгэр дэлхий гээд бүх зүйлийг асууж ярилцаж байх хэрэгтэй. Хүүхдэд юу хэрэгтэй байдаг гэхээр чамд ямар юм байна. Чи юу бодож байна. Чи юу хүсэж байна. Чамд юу таалагдахгүй байна гэх мэтээр ийм наад захын зүйлүүдийг өдөр бүр найзтайгаа хов ярьж байгаа юм шиг чөлөөтэй асууж байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр оройтсон хойно анхаараад хэрэггүй .    

Сэтгэл судлаач Г. Маралгуа зөвөлж байна.

Familyandpeople.mn

5 Replies to “Таны хүүхэд яаж өсөж хүмүүжиж байгаа бол…”

  1. Discover ORBIS Production, your premier film and video production company in Milan. We offer top-tier video production services in Milan, ensuring high-quality results for all your film and video needs. Partner with the leading Milan production company today!
    video production services in Milan

  2. Ремонт Квартир под ключ в Алматы – ТОО “Ваш-Ремонт” помжет Вам от идеи до реализации. Надежно, качественно и в срок. Мы предлагаем полный спектр услуг: от дизайна интерьера до отделочных работ любой сложности. Доверьте свой ремонт опытным специалистам и получите идеальный результат.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *