Family and people.mn
Монголчууд бид цөөхүүл. Бид гадаад улс орнуудаас түүх, нийгэм, зан заншлын хувьд ялгагдах онцлогтой үндэстэн гэдгийг мартаж болохгүй. Олонх улс орон капиталист замаар явах арга туршлага хуримтлуулсан, сэтгэл санааны бэлтгэлтэй ,эд агуурсын хур өв сантай байсан шүү дээ. Өнөөдрийн өндөр хөгжилтэй АНУ, болон Баруун Европын улс орнуудын боловсролын системийг тэр чигт нь дууриайх гэвэл бусдын элэг доог болохоос хэтрэхгүй. Тэгэхээр жижиг улсынхаа зовлонг ухаарч ойлгодог , үр хүүхдийнхээ төлөө хариуцлага үүрэх учиртай гэж боддог иргэдтэй болье гэвэл, тэднийхээ оюун сэтгэлийнх нь сүвийг нээх арга аваас алсдаа ч улс орний минь зөв иргэн төрөн гархад тустай. Эрх чөлөө ардчилал гэдгийг буруу хэрэглэвэл асар их уршигтай болоод зогсохгүй ирээдүйн хойч үедээ муу жишиг болно. Үүнийг дэлхийн улсуудын жишээгээр тайлбарлаж болно л доо. Гэхдээ холоос жишээ хайхаар яг өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байгаагаа эцэг эхчүүд минь өөрсдөө зөв мэдээлэлтэй байж үр хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Хөгжсөн улс үндэстэний хэмжээнд сэтгэж сурахын тулд монголчууд оюун сэтгэлгээний хувьд тэдэнтэй ойролцоо юм уу, ядахдаа дөхөж очсон байхаас гадна сэтгэхүйн хувьд бие даасан , өөртөө итгэлтэй, зовлон гачаал тулгарлаа гэхэд сэтгэлийн бөхөөр ажрахгүй , гаднынхны дайтай амьдарч ,хөдөлмөрлөж, үр хүүхдийнхээ боловсролд хэрхэн хандаж байгааг нь сурсан байх хэрэгтэй.Тэгвэл өнөөгийн ЕБСургуульд хичээл зааж байгаа багш нар маань энэ нийгмийн гол хөдөлгөгч хүч, оюуны баялаг бүтээгч гол хүмүүс бол багш нар. Багш нарын маань боловсрол дээшилж , зохиох түвшинд хүрсэн. Олон хүмүүсийн хүсээд байгаа нэг талаас ёс суртахуунтай болгоё, боловсрол эзэмших аргад сургадаг, номлол заадаг биш, мэдлэг бүтээдэг багш нарыг олон болгох хэрэгтэй. Манай ард түмэн багшийг бурханчлан шүтдэг байсны гол үндэс нь тэд юм юмны захтай , хүн болгонд тус болдог, аливааг олон талаас нь авч үздэг, өндөр ёс суртахуунтай байсанд оршино. Монголчууд бид үндэстэнээрээ юун санааны бохирдлоо цэвэлэх цаг болсон байна. Манай улсад хэт өндөр боловсролтой хүний хэрэгцээ тийм ч их хэрэг байдаггүй юм байна. Эрдэм гэдэг нь нэг талаас ёс сурдахуунтай , нөгөө талаас аливааг олон талаас нь харахыг хэлж буй юм. Дархан хүн бурхан ухаантай гэдэгчлэн багш хүн шав нартаа юмыг өөрөө болон хамтдаа хийж үзээд, сайжруулаад явдаг хүн юм. Аргыг нь сургана гэдэг бол эрдэм юм. Тийм учраас ийм эрдэмтэй, амьдралын ухаантай хүмүүсийг эх орондоо төрүүлэн гаргах нь чухал юм. Тэгвэл эцэг, эхчүүд минь та бид хүүхдүүдээ юун түрүүнд өндөр үнтэй ч хамаагүй сургуульд хамгаа шавхан сургахаасаа түрүүнд зөв хүмүүжил суулгаж чадахуйц сургууль олж сургах нь чухал билээ. Та хүүхдэдээ эрдэм номонд сургахаас илүүтэй ахмад үеэ хүндлэх, хүмүүстэй эелдэг харьцаж сургах тал дээр аав, ээж нь зааж сургах нь чухал. Түүнээс гадна дан ганц багшд хүүхдийнхээ сурлагад найдаж боломгүй шүү эцэг эхчүүдээ. Багш хүн ганцхан танай хүүхдэд хичээл заадгүй гэдгийг ойлгоорой.
Family and people.mn
Nice
where to buy priligy in usa ThatГў s all there is to it
priligy generico Vance, USA 2022 05 19 17 54 20
Поиск в гугле