Хүүхэд болгоны зан аягийг харгалзах учир

Муу хүүхэд гэж байдаггүй, муу хүмүүжүүлэгч байдаг гэнэ. Гэтэл адилхан нөхцөлд , нэг айл  гэрт амьдарч , адилхан  хүмүүжиж  байж үр дүн нь янз бүр байх юм гэх аав ээжүүд олон байдаг. Тэдний “яс мах” нь тийм юм байх гэж арга буюу бодох үе ч олонтой тохиолдоно. Үнэхээр нэг айлын хүүхдүүд гайхмаар ялгаатай , бүр эсрэг тэсрэг зан чанар, сонирхолтой, зан байдалтай байдгийг ажиглахаар юм бодохгүй байхын аргагүй юм. Шийдвэрлэх зүйл нь хүмүүжил үү, эсвэл хүүхдийн “яс маханд” шингэсэн чанар, өөрөө хэлбэл мэдрэхүйн төрлөхийн чанар юм гэж үү. Үнэхээр төрөлхийн тийм онцлог байдаг болоод эдгээр онцлогийг  дутуу үнлэх  нь хүүхдэд нэг ижил арга барилаар хандах шалтгаан гардаг гэж судлаачид үздэг байна. Хүүхдэд нэг адил хэмжүүрээр хандаж, тэднийг хэзээ нэг удаа боловсруулсан аргаар хүмүүжүүлж үзэх зэрэг олон сайн арга хайж үзэх хэрэгтэй. Хүүхэд ертөнцөд мэндлэхдээ бүх хүмүүст байж үеээс үед уламжлан дамжсан амьдралын үйл ажиллагаа юм. Энэ нь зүй ёсны шинж билээ.Учир нь хувьсан өөрчилөгдөх явцад үр удамд амин чухал хэрэгцээтэй үр дүн дотоод эрхтэний үйл ажиллагаанд  бат тогтсон байдаг . Үүний зэрэгцээгээр байгаль өөрөө ховор давтагдах , өвөрмөц  загвар бүтээхийн тулд тохиолдол бүрд өнгө будгийг нь янз бүрээр , элбэг дэлбэг засаж янзлахыг эрмэлзэнэ. Жишээлэхэд хүний нүүр царай , түүний биеийн хэлбэрийн онцлог , дууны өнгө, гар хурууны галбирыг аваад үзэхэд бүгд нэг хүүхдийг нөгөөгөөс нь ялгаж ,түүний бие бялдрын хжвийн онцлогийг илэрхийлж байгаа төрөлхийн онцлог юм. Хүүхдийн тархи, түүний мэдрэлийн үйл ажиллагааны онцлог бүр  илүү чухал байдаг.  Тархинд ирж байгаа мэдээлэлд яаралтай, математикийн нарийн боловсруулалт хийж чаддаг нь түүнд хүний үйл ажиллагааг жолоодох бололцоо олгоно. Үүнээс хархад бүх хүний тархины үүрэгт ажиллагаа адилхан боловч янз бүрээр явагддаг. Хөөрөл ба сааталын хамаарал, эдгээрийн явагдах хурд, хүч зэрэг онцлог нь төрлөхийн байдаг мэдрэлийн үйл ажиллагааны дөрвөн үндсэн хэв шинж, дөрвөн зан байдлыг ялгах бололцоо олгожээ. Хүний зан аяг хүүхэд насны эхэн үед хүүхдийн зан байдалд тодорхой илэрлээ  олдог тул эцэг эх, хүмүүжүүлэгчид түүнийг заавал харгалзах ёстой.  Их хөдөлгөөнтэй ,сэтгэлийн хөдлөл ихтэй, хийх гэж бодсон зүйлээ орхиж чаддаггүй хүүхдийн идэвхжил байнгын хориг саадтай тулгараад ирэхээр нэг талаас түүний мэдрэлийн системийн онцлогоор нөхцөлдсөн хүүхдийн зүй ёсны хэрэгцээ байдаг. Сайн хүүхэд өөрийгөө хэрхэн авч явах ёстой вэ гэсэн эцэг эхийн ойлголтын хооронд эвлрэшгүй зөрчил үүсдэг байна. Ийм зан аягтай хүүхдэд биеийн хүчний нэлээд хэмжээний ачаалал өгч (хэрэв мэдээж түүний эрүүл мэндэд хоргүй бол ) хөдөлгөөнт тоглоом, спортоор хичээллүүлэх нь онцгой чухал . Ингэснээр  хөдөлгөөнтэй ,сэтгэлийн хөдлөл ихтэй ийм хүүхдүүдийн тэр багтаж ядсан хүчийг нь зарцуулж, байж тэд тогтож тайван болно. Тийм хүүхдүүд амархан хөөрөлд ордог боловч загнах, ятгахыг нэг их зэвүүцэлгүй дааж өнгөрөөдөг талтай. Тэдний хөдөлгөөнийг хорьж, эрх чөлөөг нь хасвал маш ихээр дургүйцдэг тул сайн ойлгож ярилцах шаардлага тулдаг.  Мэдрэлийн үйл ажиллагаан нь хүчтэй, тэнцвэртэй хэв шинж агуулсан хүүхдүүд арай хөдөлгөөн багатай байдаг боловч баяр хөөртэй , сэргэлэн цовоо, уйтгарлах нь ховорхон , эрчимтэй, цөхрөлтгүй ажиллаж чаддаг. Тийм хүүхэд спортод түргэн дуртай болж оролдож эхэлдэг бөгөөд тогтуун сууж чаддаг, бэрхшээлийг хялбархан давдаг байна. Гаднаас нь харахад зан байдалд нь биеэ барьсан , заримдаа тод илэрсэн саатал  зонхилдог нилээд тайван хүүхэд байдаг. Ийм хүүхэд тогтуун дөлгөөн зан аягтай хүүхдэд багтана. Тийм хүүхэд их тэсвэртэй , сууж чаддаг, ажиллах чадвараар маш сайн, харин дэндүү алгуур удаан байх бөгөөд хүүхдүүдийн дундаас “буурь, сууртай” ултай тайван байдлаараа хялбархан танигдана. Заримдаа ийм хүүхдийн идэвхжлийг сэргээх , янз бүрийн ажилд хандах сонирхолыг нь хөгжүүлэх хэрэгцээ гардаг. Чухам хүү иймээс тэдний дэглэм , дадал, дур сонирхлын талаар эцэг эхчүүд буурьтайхан бодож боловсруулах ёстой. Тогтуун дөлгөөн зантай хүүхдийг дахин хүмүүжүүлэх нь эцэг эх, хүүхдийн аль алинд нь хүнд байдаг. Биеийн тамир төрөлхийн хөдөлгөөн багатай байдлыг нь нөхдөг тул тйим хүүхдээр биеийн тамирын дасгал хийлгэх нь ашигтай. Мэдрэлийн үйл ажиллагаа сул, номой дүнсгэр хэв шинжтэй хүүхэд их хянуур бодлоготой , нягт няхуур харилцаа шаарддаг. Хөөрөх нь маш хялбар, уцаархуу, заримдаа уйламтгай , мэдрэмж нь эмзэг ийм хүүхдийн хүмүүжлийг буруу зохион байгуулбал улам нэтэрч мэдрэлийн өвчин үүсэхэд ч хүргэж болно. Энэ хэв шинжийн хүүхэд ихэнхдээ идвэхгүй, аймхай , ичимхий , ямар нэг хэмжээний мэдрэлийн хүчтэй ачааллыг даах чадваргүй байдгаараа ялгагддаг. Ийм хүүхдийг хамтын тоглоомд аль болох их оролцуулж , идвэх санаачилга гаргаж багахан ч гэсэн оролдлогыг нь хөхүлэн дэмжих хэрэгтэй. Усан засал, гимнастикийн хичээл нь ийм хүүхдийн мэдрэлийн системийг бэхжүүлэх, тамир тэнхээг дээшлүүлэхэд эрүүлжих, чийрэгжүүлэх аргын хувьд зайлшгүй чухал юм шүү. Биеийн тамирын дасгал бусад зан аягийн хүүхдэд ч ийм үүрэг гүйцэтгэнэ. Харин сул хэв шинжтэй хүүхэд амьдралын нарийн дэг журамыг ядарч эзэмшдэг ба хэцүү санагдсан үүрэг хариуцлагаас зайлсхийхийг хичээдэг. Зөв хандаж , ул үндэстэй хянуур, бодож боловсруулсан хүмүүжлийн арга хэмжээ энэ тохиолдолд сайн үр дүн өгнө. Хүүхдийн хүмүүжлийн аль сайн арга барилыг олно гэдэг бол чин зүрхнээс энрэх, эргэцүүлэхийг шаарддаг нарийн ажил юм шүү эцэг эхчүүдээ. 

Familyandpeople.mn

131 Replies to “Хүүхэд болгоны зан аягийг харгалзах учир”

  1. вывод из запоя краснодар на дому анонимно [url=www.snatkina.borda.ru/?1-11-0-00000201-000-0-0-1730745690/]www.snatkina.borda.ru/?1-11-0-00000201-000-0-0-1730745690/[/url] .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *