Эцэг, эхчүүдээ хүүхэдээ гар утас, компьютерээс хол байлага

Ухаалга утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг гэдгийг дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрсөн байна. Монголчууд бид “Дон” гэхээр архи, тамхи, мансууруулах бодист донтоно гэж ойлгодог. Тэгвэл  маш олон төрлийн донтох өвчинүүд байдаг байна. Техник технологи хөгжөж буй энэ цаг үед ” дэлгэцийн дон” гэж шинэ төрлийн өвчин бий болоод байгааг хүндэт эцэг эхчүүд минь анхааруулж байна. Дэлгэцийн донтолт 10-21 насныхан дунд  өндөр байгаа нь олон судалгаагаар харагдаж  байна. Энэ үзүүлэлтээс нөгөө бага насныханд  чинь хэтрүүлэн хэрэглэх тохиолдол илүү их байна шүү. Энэ нь эцэг, эхийн хариуцлагатай шууд холбоотой асуудал. Таны бага насны хүүхэдүүд чинь даган дуйрайгч нар. Эцэг, эхчүүд хүүхдээ уйлах, өөрт нь садаа болохоос зайлсхийж , амар тайван байхын тулд  гар утасаа өгдөг. Хүүхэд тухайн зүйлдээ сатаарч болихоо мэдэхгүй учир удаан хугацаанд  үздэг.Энэ үйл явц нь удаан хугацаанд давтагдаж , яваандаа зуршил, эмгэг донгийн хэлбэр рүү шилждэг. Үүний олон шалтгаан байгаа хэдий ч хамгийн гол нь гэр бүлд амьд харилцаагүйн улмаас ийм нөхцөл байдал үүсч байна. Дэлгэцийн донтолтод орсон хүүхдэд илрэх шинж тэмдэг нь худлаа ярьж, цочир ууртай болохоос гадна хичээл гэхээс илүү утас, дэлгэц рүү тэмүүлж нүд нь гөлийж уруул нь омголтож  эхэлдэг болохыг эцэг, эхчүүд минь анхаарах ёстой шүү. Мөн дээр нь өшөө илрэх шинж нь нойр нь солигдож амьдралын хэв маяг нь эрс өөрчлөгддөг. Эцэг эхчүүд анхаарал хандуулж, хүүхдүүдтэйгээ сайн ярилцдаг байх хэрэгтэй. Ер нь таваас доош насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хорих хэрэгтэй. Хүүхдийн хийсвэр сэтгэхүй хөгжөөгүй учраас өөрийн дурыг хязгаарлах чадвар муу байдаг. Тиймээс эцэг, эхчүүд минь үр хүүхдээ анхаараач гээд байгаа юм. Тэдний дэргэд цахим хэрэгслийг хэмжээ хязгаартай хэрэглэж зөв үлгэр дуурайлал үзүүлэх, хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх, дотно харилцаа үүсгэж, тоглож наадаж чадвал бусдад зөв дууриалал болохоос гадна гэр бүлд чухал юм. “Дэлгэцийн дон” г эмчлүүлэхэд хүүхэд чинь дэлгэцийн хэрэглээ нь бага байх тусам хурдан эдгэнэ. Сэтгэл заслын эмчилгээ 5-6 сар үргэлжилдэг. Хүүхдүүдийн ар гэрийн гишүүд ч донтсон байдаг учир гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, танин мэдэхүйн, төрх зан үйлийн сэтгэл заслыг хийж, шаардлагатай үед биеийн эсэргүүцлийг дэмжих, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээг хийдэг.

Сэтгэл заслын эмч, АУ-ын магистр М.Отгонцэцэг.

Familyandpeople.mn

One Reply to “Эцэг, эхчүүдээ хүүхэдээ гар утас, компьютерээс хол байлага”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *